Орчин цагийн хөлбөмбөг нь спорт, бизнес хосолсон асар том ертөнц болжээ. Харин хөлбөмбөг нь зөвхөн хобби, цаг өнгөрөөх аятайхан тоглоом байсан эрт урьдын цагт үүсч, хамтран ажиллагсад, анд нөхдөөрөө тоглодог байсан багууд эдүгээ топ болон хувирсан байх юм.
Бүгдээрээ Голландаас эхэлье. Цахилгаан барааны аварга том компани болох “Филипс”-ийн ажилчид 1913 онд Голландын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулан “Philips Sports Vereniging” хэмээх багийг байгуулжээ.
Тус компанийг үндэслэгч Жерард болон Антон Филипсийн үүсгэсэн ПСВ баг хоёр жилийн дараа Голландын лигт элсэж, 1925 онд дээд лигт мөрөө анх гаргажээ. Үүнээс ердөө дөрвөн жилийн дараа аварга цолыг хүртсэн бөгөөд түүнээс хойш хэзээ ч доод лиг рүү бууж үзээгүй яваа.
Аваргын анхны цомоос хойш ахин 20 удаа лигтээ түрүүлж, KNVB Beker цомыг 9 удаа, хамгийн сүүлийнхийгээ энэ жил хүртээд байна. Мөн ПСВ тивдээ ч өндөр амжилт гаргаж, 1988 онд “Бенфика” багийг торгуулийн цохилтоор ялан Европын цомын эзэн болж байсан. Харин 1978 онд гурван цом авсан гайхалтай амжилт гаргасны нэг нь UEFA-гийн цом юм.
“Байер Леверкузен” бол нэрнээсээ эхлээд ямар үүсэл гаралтай нь мэдэгддэг багийн нэг. “Фридрих Байер энд Ко” хэмээх эмийн аварга том үйлдвэрийн захирлуудын зөвлөлд 170 ажилтан нь гимнастик, спортын багтай болох өргөдлийг 1903 онд өргөн барьсанаас хойш тэд өөрийн гэсэн багтай болох эхлэл тавигджээ. Үүний үр дүнд дөрвөн жилийн дараа хөлб өмбөгийн баг байгуулагдаж, 1907 онд компанийн зүгээс Байерийн арслан бүхий логог хийж өгсөн байна. Гэвч тус баг анхны томхон цомоо харахын тулд 80 жил хүлээсэн юм.
Даруухан эхлэлтэй “Байер”-чууд 1988 онд UEFA-гийн цомд түрүүлж, таван жилийн дараа DFB-Pokal –д аваргалсан байна. Мөн тун олон мөнгөн медальтайн дотор 2002 оны “Аваргуудын лиг”-ийн финалд “Реал” багт 2:1-ээр ялагдан зүүсэн мөнгө хамгийн үнэ цэнэтэйд тооцогдох нь лавтай.
Германы өөр нэг баг болох “Вольфсбург” нь дэлхийн аж үйлдвэрийн нэгэн супер компанитай салшг үй холбоотой. “Вольксваген” үйлдвэрийн ажилчид суурьшсанаар тус хот хүрээ тэлэн томорсон, тиймээс “Вольфс бург” ч мөн тус үйлдвэртэй хол боо той байх нь аргагүй.
Тэд 1997 онд Бундеслигт элсэж, цаашдын томхон амжилтын сууриа тавь сан бөгөөд 2009 онд лигийн аваргаар тодорч түүхэн амжилтыг үзүүлжээ. Тус баг тоглолтоо “Вольксваген Арена”-д хийдэг юм.
Машин үйлдвэрлэгч компаниуд нь хөлбөмбөгийн ертөнцөд олон сайн баг гаргаж ирснийг дурдах хэрэгтэй. Ажилчдынхаа чөлөөт цагийг үр ашигтай зарцуулахыг хүссэн Жан Пьерр Пежо нь Францын “Сошо” багийг үүсгэн байгуулсан юм. 1928 онд байгуулагдсан энэ баг Францын анхны мэргэжлийн баг болон хөгжсөн бөгөөд 1932 онд үүссэн Францын нэгдүгээр дивизионы тулгын чулууг тавилцсан анхдагчдын нэг. Францын шигшээгийн Этьен Маттлер зэрэг тоглогчийг эгнээндээ багтааж байсан “Сошо” багийнхан 1935, 1938 онд л лигтээ түрүүлж байжээ. Түүнээс хойш дорвитой амжилт гаргаагүй ч Францын дээд дивизионд хамгийн олон улирал тоглосон дээд амжилт эзэмшиж яваа. Тэд тус лигийн 81 жилийн түүхнээ 62-т нь оролцон тоглосон байх юм. “Сошо”- гийн сүүлийн амжилтаас дурдвал 2004, 2007 онд Францын лигийн цом, Францын цомын эзэн болсон.
Машинтай холбоотой өөр нэг баг бол Японы лигийн таван удаагийн аварга “Йокохама Маринос”. Тэд анх “Нис сан Моторс” нэртэй бай сан билээ. Эзэн хааны цомыг зургаан удаа хүртэж байсан энэ баг үндэсний Жэй лиг байгуулагдсаны дараа нэрээ өөр чилс өн нь энэ. Гэхдээ тэдний цэнгэлдэх нь “Ниссан Стадиум” хэвээрээ.
Тээврийн бусад хэрэгслүүдээс төмөр замынхан хөлбөмбөгийн нэлээд олон мундаг багийг эх барьж авсан ачтай салбарынхан. Тэдний дундаас хам гийн алдартай нь Английн “Ньютон Хит Ланкашир энд Йоркшир Рэйлвэй” юм. Энэ нэр эдүгээ олон хүнд танил бус са нагдаж болох ч орчин цагийн дэлхийн хамгийн шилдэг багийн нэгийн эхлэл билээ. 1878 онд байгуулагдсанаасаа хойш тэд төмөр замын бусад багуудтай тоглодог байж, улмаар 1892 онд хөлб өмбөгийн лигт элсчээ. Гэвч доод лиг рүү унахгүйн төлөө плей-оффын тоглолтыг “Ливерпуль”-тэй хийгээд ялагдсанаар лигээс хасагдсан анхны баг болон түүхэнд оров.
Үүний дараа байдал улам хүндэрч, 1902 онд санхүүгийн хям ралд орж, татан буугдахад хүрээд байхад нь хотын нэгэн бизнесмэн тус ламжийн гараа сунгалаа. Тиймээс тэд нэрээ өөрчлөн, “Манчестер Селтик”, “Манчестер Сентрал” зэрэг нэрийг голж, “Манчестер Юнайтед” хэмээх нэрийгсонгожээ.
“Шинэхэн” баг 1906 онд дээд лигт тоглох эрх олж авсан агаад 1908 онд анхны аварга цолоо, анхны холбооны цомоо 1909 онд хүртсэнээс хойш тоо томшгүй олон цом, амжилтын эзэн болоод буй. Тэд нэрээ сольсоноос хойшхи 110 жилийн хугацаанд улсын, тивийн олон улсын хэмжээнд 41 томхон цомын эзэн болсон. “МЮ” мэдээж Английн аварга шалгаруулах тэмцээнд хамгийн олон буюу 20 удаа түрүүлсэн гаргуун амжилтын эзэн.
Төмөр замын салбараас мэндэлсэн өөр нэг том баг бол Аргентиний “Росарио Централ”. Тэд эдүгээ Буэнос Айрес хотын багуудыг эс тооцвол Аргентиний хамгийн шилдэг амжилттай багт бүрнээ тооцогдох хэмжээнд хүрчээ. Тус багийг анх Аргентиний төв төмөр замын ажилчид байгуулсан юм. 1889 оны зул сарын баярын өмнөх өдөр нэгэн англи эр 70 гаруй ажилчдыг цуглуулан “Аргентиний төв төмөр замын спорт клуб”-ийг байгуулж, ерөнхийлөгчөөр нь шотланд эрхмийг сонгосон гэдэг.
1904 онд тэд зөвхөн төмөр замын ажилчдаа эгнээндээ элсүүлэхээ зогсоож, өөр салбар өөр мэргэжлийн хүмүүсээр хүрээгээ тэлэх болсноор нэрээ өөрчилж, өдгөөгийн “Club Atletico Rosario Central” хэмээх нэрийг өмчилжээ. Түүнээс хойш тэд дөрвөн удаа дивизионд түрүүлээд буй.
Энд дурдалгүй өнгөрч болохгүй тив бол Зүүн Европынхон юм. Хуучны социалист системийн эдгээр улс бараг бүгдээрээ “Локомотив”, “Динамо”, ЦСКА нэртэй багуудтай байсан нь бүгд ажилчин ангид хамаатай байлаа. “Локомотив” нь төмөр замын ажилчдынх, “Динамо” нь цагдаагийн, ЦСКА нь армийн баг байсан билээ.
Хуучнаар ЗХУ-ын спортын хөтөлб өрийн хүрээнд 1923 онд бай гуулагдсан “Динамо”, ЦСКА багуудыг цэрэг, цагдаагийн сал барынхан хариуцаж мөн санхүү жүүлдэг байсан юм. Тэдний дундаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь Киевийн “Динамо” бөгөөд 1960 оноос эхлэн ЗХУын лигт хаанчлалаа тогтоож байлаа. Социалист систем задарснаас хойш ч тэд спортын амжилтаа хадгалж, Украйны Премьер лиг эхэлснээс хойш 20 улирлын 13-т нь аваргалаад буй. Тэдний үүх түүхээс товч өгүүлэхэд Зөвлөлтийн нууц цагдаагийн албаны Киев дэх салбарынхан болон хэсэг хөлбөмбөгчид тус багийг 1927 онд байгуулж байсан юм. Тус багаас О.Блохин, А.Шевченко зэрэг дэлхийн хэмжээний од төрөн гарсан билээ. Даруухан, даржин эхлэлтэй ч амжилт, ялалтаараа олонд гайхагддаг цөөн багийн тухайн товч өгүүлэхэд ийм байна.
Н.ЭНХБАЯР