УИХ-ын 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн маргааныг Хан Уул дүүргийн шүүхээс шийдвэрлсэн нь хууль бус шийдвэр болсон хэмээн Өвөрхангай аймгийн МАН-ын гишүүд дэмжигчид мэдээлж, Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулахыг шаардаад байгаа.
Энэ шаардлагын хариуд хуульчдын зүгээс тайлбар хийхээр өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. МАН-аас нэр дэвшигчид нь сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйлс тараасан төдийгүй насанд хүрээгүй хүүхдийг ажиллуулсан гэдэг нь нотлох баримтаар баталгаажуулагдсан учраас хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр гарсан. Мөн Д.Зоригт харьяаллынхаа дагуу Хан Уул дүүргийн шүүхэд хандсан нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Үүнийг Өвөрхангай аймгийн МАН-ын гишүүд шударга бус гэж байгаа нь хуулийн мэдлэггүйгээс болов уу, эсвэл ард түмнийг хуулиа мэдэхгүй хэмээн басамжилсан хэрэг үү гэдгийг мэдэхгүй байна гэсэн юм. Цаашид 10 дугаар тойргийн нэр дэвшигчдийн асуудал хуулийн хүрээнд шийдэгдэх байх хэмээн найдаж байгаагаа хэлснээр хэвлэлийн хурал өндөрлөсөн.