Араб бүсгүйчүүдийн өмнө олимпийн хаалга хаалттай байсаар ирсэн ч “Лондон- 2012”-т тэд эрх чөлөөгөөр амьсгалах нь. Саудын Арабаас эмэгтэй хоёр тамирчнаа жүдо болон хөнгөн атлетикийн төрөлд оролцуулах шийдвэр гаргажээ. Мөн Бруней, Катарын ҮОХ-ноос бүсгүйчүүдээ Будант Альбионд илгээхийг үүнээс ч өмнө мэдэгдсэн юм. Ийнхүү зуны ХХХ олимпод оролцох эрх авсан 17 настай Сара Аттар “Олимпод оролцох Саудын Арабын анхдагч эмэгтэй болсондоо баяртай байна. Энэ шийдвэр надад их урам хайрлалаа” хэмээн өгүүлсэн бөгөөд өдгөө бэлтгэлээ АНУ-ын Сан Диегод хийж буй аж.
Саудын Арабын энэхүү шийдвэрт сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге “Энэ мэдээ биднийг баярлууллаа. ОУОХ Саудын Арабын ҮОХ-той нягт хамтран ажилласаар ирсэн бөгөөд эмэгтэйчүүдийг олимпод оролцуулах асуудлыг нэг бус удаа хөндөж байсан юм” хэмээн өгүүлжээ. Бруней улсын хувьд хөнгөн атлетикийн төрөлд хоёр, усанд сэлэлт, ширээний теннис, буудлагад тус бүр нэг бүсгүй оролцуулах бол катарчууд олимпийн нээлтийн ёслолын тугчаар эмэгтэй тамирчинг сонгожээ. “Атланта-1996”-д ердөө 26 ҮОХ эмэг тэй тамирчдаа оролцуулсан түүхтэй. 1908 оны Лондоны олимпод эмэгтэйчүүдийн тоо 1,8 хувийг эзэлж байсан бол 1948 онд 9,5, дөрвөн жилийн тэртээх наадамд 42 хувь болтлоо өссөн. “Лондон- 2012”-д энэ үзүүлэлт давах нь дамжигг үй. Мөн энэ жилийн олимпийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн бокс нэмэгдсэн билээ.
Б.СОНДОР
Бекхэм олимпийн бамбарыг асаах уу?
Хэвлэл мэдээллийнхний дунд алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм олимпийн бамбарыг асааж магадгүй гэсэн таамаг гарсан. Гэхдээ хөлбөмбөгч өөрөө ингэж бодохгүй байгаагаа өгүүлжээ. “Өмнө нь олимпийн наадамд оролцож, эх орондоо алтан медаль авчирч байсан алдарт тамирчид л олим пийн бамбарыг асаах эрхтэй байдаг. Харин миний хувьд тийм биш болохоор өөрийгөө бамбар асаана гэж бодохгүй байна” хэмээн Бекс өгүүлжээ.
Пиронкова, Багдатис-олимпийн тугч
Болгарын ҮОХ нээлтийн ёслолд төрийнхөө далбааг залах хүнээр теннисч бүсгүй Цветана Пиронковаг сонгожээ. Дэлхийн чансааны 62-д бичигдэж буй 24 настай теннисчин Бээжингийн олимпод оролцож, хоёрдугаар тойрогт шалгарч байв. 2010 онд “Уимблдон”-ы хагас шигшээд шалгарсан нь түүний карьерийн оргил амжилт юм. Болгарчууд Лондонд 63 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох аж. Түүнчлэн Киприйн багийн тугчаар бас нэг теннисчин томилогджээ. Тэр нь дэлхийн чансааны 40-д эрэмбэтэй Маркос Багдатис юм. Саяхан олон жил үерхсэн найз бүсгүй Каролин Шпремтэй гэрлэсэн тэрбээр 2004 оны Афины олимпийн хоёрдугаар тойрогт шалгарч байв. Ер нь Лондоны олимпод теннисний тамирчид тугчаар сонгогдох явдал элбэг байгаа. Тухайлбал, Мария Шарапова (ОХУ), Агнешка Радванска (Польш), Новак Жокович (Серб), Рафаэль Надаль (Испани), Максим Мирный (Беларусь), Хориа Текау (Румын) нар улсынхаа далбааг залах хүндтэй үүрэг хүлээсэн билээ.
Хушовд олимпийн гадна
Норвегийн дугуйчин, 2010 оны дэлхийн аварга Тур Хушовд вирусын халдварын улмаас олимпийн наадмыг өнжихөөс аргаг үй байдалд оржээ. Тэр уг нь багийн эцсийн мэдүүлэгт багтаад байсан ч улсдаа тусалж чадахааргүй болсон юм. “Тур де Франс”- ын нэг бус гараанд түрүүлж байсан түүнийг 23 настай В.Ланген орлох бололтой.
Литвийн найдвар үгүй болов
Литвийн гол найдваруудын нэг, хүндийг өргөгч Ауримас Дижбалис сэргээшийн шин жилгээнд унасны улмаас олимпийг өнжихөөр болов. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркт болсон Европын АШТ-ий үеэр өгсөн шинжилгээ нь сөрөг гарсан юм. 21 настай Дижбалис тэрхүү тэмцээнээс мөнг өн медаль хүртсэн билээ. Литвачууд Бээжингийн олимпод 71 тамирчинтай оролцоод хоёр мөнгө, гурван хүрэл медальтай буцаж байв.
Кыргыз олимпийн аваргадаа 200 мянгыг өгнө
Кыргызийн төрийн удирдлагууд олимпийн аварга болсон тамирчиндаа 200 мянган ам.долларын шагнал амлалаа. Харин мөнгөн медальтнууд 150, хүрэл хүртвэл 100 мянгын урамшуулал авах аж. Энэ талаар тус улсын ерөнхийлөгч Алмазбек Атамбаева мэдэгдсэн байна. Кыргызчүүд энэ удаагийн олимпод найман спортын төрөлд 14 тамирчинтай оролцоно. Тэд дөрвөн жилийн өмнө нэг мөнгө, нэг хүрэл медаль авч байлаа.
Кувейтийн тамирчид өөрийн далбаан дор жагсана
Олон улсын олимпийн хороо Кувейт улсын тамирчдыг Лондоны олимпод өөрийн далбаан дор оролцохыг зөвшөөрлөө. Өмнө нь 2010 оны нэгдүгээр сард ОУОХ тус улсыг до тоодын маргаантай асуудлаас нь болж эрхийг нь түр түдгэлзүүлээд байв. Харин энэ оны тавдугаар сард шийтгэлээ зөөл рүүлж, ОУОХ-ны тугийн дор орох зөвш өөрөл өгсөн билээ. Гэхдээ Кувейтийн удирдлагууд Ж.Роггетой уулзсаны эцэст тус улсын тамирчид өөрсдийн далбаан дор орол цох эрхтэй болсон байна. Кувей түүд Лондонд буудлага, теннис, усанд сэ лэлт, хөнгөн атлетикийн төрөлд 11 тамирчин тай оролцох аж.