УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ынхан Засгийн газрыг хамтарч байгуулах түншээрээ хоёр намыг сонгов. ИЗНН-д нэг, “Шударга ёс” эвсэлд дөрвөн сайдын суудал оноохоор талууд тохирчээ. Бүтэн долоо хоног үргэлжилсэн хэлэлцээрийн яв цад АН-ын Ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга, “Шударга ёс” эвслийн Ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан нар заамдалцах шахан дуугаа өндөрсгөсөн явдал бий.
Гэхдээ бүхэл бүтэн Засгийн газар байгуулах хэлэлцээр өрнөж байхад нэг иймэрх иймэрхүү жижигхэн “тэсрэлт” байхгүй бол харин ч сонирхолгүй гэдгийг мань хоёр мэдэрч л дээ. АН-аас эвсэлд дөрөв, ИЗНН-д нэг сайдын суудал санал болгосон. ИЗННынхан УИХ-д хоёр суудалтай ч “Бид өгснийг нь авчихдаг нам биш” гэх маягийн юм ярьж суулаа. Харин 11 суудалтай “Шударга ёс” эвсэл жаахан томров. Хэлэлцээр удсаны, хоёр ахлагч “заамдалцсаны” гол шалтгаан энэ. Н.Энхбаярын нэрийг цэвэр лэж, зургаан сайдын суудал өг гэсэн тэдний том шаардлага нэг хэсэг АН-ынхныг хамтрагчаа зөв сонгож байна уу гэдэгтээ эргэлзэхэд хүргэсэн. Эцэст нь эвслийнхэн өөрс дийгөө мэдрэн буулт хийж, дөр вөн сайд дээр тохиролцжээ. ИЗНН ч өгснийг нь авав.
АН, ИЗНН 75, “Шударга ёс” эвсэл 25 ху вийн харьцаатайгаар эвслийн Засгийн газрыг байгуулахаар тэд гэрээгээ үзэглэв. Эвсэхийг хүсвэл бие даагчдад Засгийн газрын үүд нээлттэй. Нөгөөдүүл нь Зөвлөл бай гуулсны дараа МАН-ыг дагах уу, олонхийг уу гэдгээ шийдэх юм билээ. УИХ-д АН-аас зургаагаар ду туу суудал авсан МАН-ынхан “Сайндаж, муудаж сурснаараа бидэнд хамтрах саналаа тавих байх” хэмээн ихэд горьдсон. Гэтэл АН-ын дарга Н.Алтанхуяг “Шударга ёс” эвсэлд эхлээд саналаа тавина гэж мэдэгдээд МАН-ын мөрөөдлийг нурааж орхив. УИХ-ын дарга, бас бус албан тушаал авна хэмээн тоо цоолж байсан МАН-ынхан юу ч үгүй үлдэж мэдэхээр болоод ирсэн ч буурь заав. АН-ынхан “Шударга ёс” эвсэл, ИЗНН, бие даагч гишүүдэд санал тавьж, үе үе хэлэлцээрийн ширээний ард сууж буйг ч тэд “то моотой” ажиглаж байлаа. Хэв лэлээр эвсэл, ИЗНН-д АН хэдэн сайд өгөх, тэнд нь хэн очих тухай таа маг бүтэн долоо хоног цуварч байхад ч МАН-ын гишүүд Төрийн ордонд бараг үзэгдээгүй, амар сан мэт л нам тайван байсан. Гэхдээ тэд гаднаа тайван ч дотроо тэсэрч байснаа Анхдугаар чуулганыг ирцээр бойкотлоходоо харууллаа. МАН гомдсон, ялагдсанаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа эсэхээс үл харгалзсан Засгийн газар АН, ИЗНН+”Шударга ёс” эвсэл=75:25 харь цаатайгаар бүрдлээ. Ирэх долоо хоногт сайд нарын нэр албан ёсоор тодорч, С.Батболдын Засгийн газар халаагаа өгнө.
С.ТУУЛ