-Тэд Анхдугаар чуулганыг ирцээр бойкотлов
УИХ-ын Анхдугаар чуулган өчигдөр хуралдах гээд чадсангүй. Энэ чуулганаар УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилох ёстой байлаа. Сонгуулийн албан ёсны дүн гарсан цагаас эхлээд тээсэн бухимдал, гомдлоо МАН-ынхан өчигдөр илэрхийлж, ирцээр бойкотлосон учраас тэр. Анхдугаар чуулганыг 57-гоос дээш гишүүн цугласан цагт хуралдуулах учиртай. Олонх болсон нам байхг үй ч хамгийн олон суу дал авснаараа АН-ынхан МАН-аас бусад намтай Засгийн газрын хамтран байгуулах хэлэлцээр хийж, гэрээгээ байгуулсан. Энэ бүхний турш “амаа хамхиж” суусан МАНынхан ирэх дөрвөн жилд ямар “зарчим” баримталж ажиллахаа үүгээр харуулав.
11.00 цаг. Засгийн газрыг бүр дүүлэхээр гэрээ хэлэлцээр бай гуулсан АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд УИХ-ын чуулганы танхимд цуг ласан юм. Мөн бие даагч гурван гишүүн ч иржээ. МАН-ынхан өмнөх өдөр нь Бүлгийн хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “УИХ-ын даргад нэр дэвшигчийг ч, эвсэж Засгийн газар байгуулах гэж буй хувилбарыг ч дэмжихгүй. АН-аас нэг их дутахааргүй суудал авсан МАН-д тэд санал тавих ёстой байсан” гэсэн юм.
11.50 цаг. Дөч гаруй гишүүн чи лийтэл 50 минут хүлээсний дараа Анхдугаар чуулганыг даргалагч гишүүн Д.Дэмбэрэл орж ирэв. АН-ынхан түүнийг алга ташин угтсан. УИХ-ын хамгийн ах мад гишүүний хувиар тэрбээр Анхдугаар чуулганыг удирдаж буй. Түүний араас УИХ дахь МАНын бүлгийн дарга Н.Энхболд орж ирлээ. Энэ үед чуулганы танхимд 43 гишүүн ирсэн байв. МАН-ын бүлгийн дарга “Хуулийн дагуу 39-өөс олон суудал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлдэг. Олонх болоогүй бол хамгийн олон суудал авсан нам нь бусад намтай зөвшилцөж байж УИХын даргад нэр дэвшүүлэх ёстой. УИХ-ын тухай хуулийн 8.1, 9.1, 9.2-т үүнийг зохицуулсан. Гэтэл АН-аас манай намд ямар ч санал тавиагүй. Энэ тухай өчигдөр орой лавласны дараа АН-аас зөвшилцөх тухай бичгээ явуулсан байна лээ. Түүнийг өглөө л жижүүрээс олж авлаа. Одоо л намын дарга уншиж танилцаж байгаа байх. Уг нь бие даагч гишүүн ч УИХ-ын даргад өрсөлдөх эрхтэй. Тиймээс одоо шууд энэ асуудлыг хэлэлцвэл хууль зөрчинө. Манай нам энэ бүхэнд оролцох боломжгүй, Бүлгээрээ ярилцах хэрэгтэй байна” гэлээ. Ингээд баахан маргаан үүсэв. АН-ын дарга Н.Алтанхуяг “Бид бичгээ явуулсан. Одоо хурдан ажлаа хийх хэрэгтэй. Та нар ч цөөнхийн үгээ хэлээд яв л даа” хэмээн зөвлөөд нэмэр болсонгүй. Зөвшилцөх тухай албан бичгээ өгсөн бол болно гэсэн АН-ын гишүүдэд Н.Энхболд “Бичиг өгснөөр зөвшилцсөн гэж тооцож болохгүй. Та нар бие даагч гишүүдтэй хүртэл зөвшилцсөн байна лээ. Гэтэл УИХ-д 25 суудалтай МАН-тай яриагүй. Бидэнтэй зөвшилцөх ёстой” гэсэн хариу өгсөн.
Р.Гончигдорж: -20 жилийн өмнөх энэ өдөр шинэ Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан УИХ анх ны хуралдаанаа хийж байсан. Тиймээс энэ өдөр л бид асуудлаа ярилцаж дуусгах хэрэгтэй. Бид Үндсэн хуулийг тодотгосон УИХын тухай хуулиа баримтлах учиртай. Намын дарга МАН-д бичгээ хүргүүлсэн, түүний хариуг хүлээх тухай ямар нэг зохицуулалт хуульд байхгүй.
С.Баярцогт: -Үндсэн хуулийн 33.2 дахь заалтад сонгуулийн өмнөх болон дараах эвслийн тухай үзэл санааг тусгасан. УИХын тухай хуулийн 9.1, 9.2 бол Үндсэн хуулийн энэ заалтад суу рилж гаргасан зохицуулалт. Засгийн газраа хэнтэй хамтарч бай гуулахаа шийдээд олонхоо бүрдүүлчихсэн байхад заавал МАН-тай зөвшилцөх албагүй. Д.Дэмбэрэл дарга та МАН-ын биш, хамгийн ахмад гишүүний хувиар хурал удирдаж байгаа. Тиймээс та хурлаа үргэлжлүүлж, МАН-ын гишүүдийг орж ирэхийг шаардах үүрэгтэй. Тэрийгээ л хий.
Д.Дэмбэрэл: Тийм тулгалт хол явахгүй байх. УИХ-ын даргаа сонгох гэж байж гишүүдийн хагасг үйгээр ярьж болох уу гэв. АН-ынхан хурлаа удирдахыг даргалагчаас шаардаж, нөгөөх нь “МАН-тай бас зөвшилцөх ёстой байсан” хэмээгээд Тамгын газраас тайлбар хүсэв. Тамгын газрынхан “бусад намтай зөвшилцөнө” гэсэн заалтыг уншлаа. С.Баярцогт Тамгын газрынхан хуулиа зөв тайлбарла, “бусад” гэдэг чинь бүх нам гэсэн үг биш хэмээн бухимдсан. Олонхоо бүрдүүлэх 9.2 заалтын дагуу бүгдийг хийсэн байхад Тамгын газар МАН-ын захиалгаар хууль тайлбарлалаа гэж тэр үзжээ. Энэ үед Р.Гончигдорж гишүүн С.Оюуныг хайв. “С.Оюун байна уу” гэсээр эрхэм гишүүн рүү очоод “Дөрвөн жилийн өмнө УИХ-ын даргаар Д.Дэмбэрэлийг томилоход танай намаас санал авсан уу гэдгийг хэлээд өгчих” хэмээн “шордов”. С.Оюун гишүүн ч чухам үнэнийг хэлж, ИЗНН-аас тэр үед санал аваагүйг нь өчих гэтэл Д.Дэмбэрэл дарга түүнд үг хэлэх зөвшөөрөл өгсөнгүй.
Н.Алтанхуяг “МАН-ынханд албан бичиг өгсөн байхад “Хуралдаж зөвшилцөнө” гэсэн шалтаг гаргалаа. Одоо энэ чуулганыг завсарлуулвал хэзээ буцаж цуглах юм. Би сайд нараа танилцуулж, хурлаа үргэлжлүүлмээр бай на” гэсэн ч Д.Дэмбэрэл дарга “Зөвшилцлийг гүйцээж, хурал дааныг завсарлууллаа” хэмээн алхаа цохичихоод шууд гараад явчихав. АН-ынхан шуугилдсаар үлдлээ. Олонхийг бүрдүүлж буй АН, “Шударга ёс” эвслийн УИХ дахь бүлгийн дарга нар Д.Дэмбэрэл дар гатай дахин уулзаж, хурлаа удир дахыг шаард. Тэр татгалзвал хоёр дахь ахмад гишүүнээр хурлаа удир дуулаад явъя гэсэн саналыг Ч.Сай ханбилэг гаргав. Улмаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэр - бишдагва нар шаард лагыг хүргэхээр гарсан. Тэдний араас бие даагч гурван гишүүн гарч явлаа. Д.Дэмбэрэл дарга намынхаа “даалгаврыг” биелүүлж буй учир мэдээж зөвшөөрөөгүй байна. Тиймээс чуулганыг 15.00 цагт үргэлжлүүлэхээр гишүүд тарсан. Гэвч МАН байр сууриа өөрчлөөгүй учир үргэлжлүүлэн хуралдаж чадсангүй.
С. ТУУЛ