МАН-ын залуу гишүүн Ш.Батсайхан, О.Ганбаатар нар цаг үеийн асуудлаар болон саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнгийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ш.Батсайхан “МАН сонгуульд ялагдсан нь олон шалтгаантай. Манай нам жилээс жилд олон зуун залуугаар эгнээгээ тэлдэг ч тэдний дуу хоолой намын бодлого, шийдвэрт төдийлэн хүрч чаддаггүй. Тиймээс бид ний хэсэг залуу нам дотроо “Шинэ үе-Шинэ бодлого” бүлгэм байгууллаа. Сонгуульд МАН ялагд санд бид зо хих дүгнэлт хийсэн, тиймээс на мын хаа удирд лагад залуучууд, оюут нуудтай ажиллаж буй арга барилаа шинэчилж, намын хөтөлбөр, үйл ажиллагаанд шинэчлэл хийх, залуу гишүүдтэй уулзаж, тэднээс санал авах ажлыг зохион байгуулах, сонгуулийн үр дүнд бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийх, хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн цаашид залуу чуудын дуу хоо лойг хөтөлбөртөө тусгах, боловсон хүчний бодлогыг шинэчилж, намын үндсэн чиг баримжаа болсон бодлогын бичиг баримтад өөрчлөлт оруулахыг шаардаж буй юм” гэлээ. Тус бүлгэм цаашид нам дотроо идэвхтэй үйл ажиллагаа явуулах аж. Тэд шаардлагынхаа хариуг энэ сард хуралдах МАН-ын бага хурлаас өмнө авна гэж мэдэгдлээ.
Ж.БАТДОРЖ