Ийм саналыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр өчигдөр дэвшүүлэв. Анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн удирддаг хуультай. Гэтэл насаар ахмад гишүүн нь МАН буюу цөөнхийн талд байснаар Анхдугаар чуулганыг үргэлжлүүлэлгүй гарч явсан юм. Үүний дараа АН-ынхан “2016 онд намдаа 70 нас гарсан гишүүнтэй болмоор юм байна” хэмээн өөр зуураа ярилцав. Н.Батбаяр “Үгүй ээ, олонхийн бүлэгт ийм насны хүн баймаар юм байна шүү дээ” хэмээн залруулсан. Олонхийн бүлэг “өөртөө” ахмад гишүүнтэй байхгүй бол Д.Дэмбэрэл дарга шиг намыхаа завсарлагыг дэмжиж, хүчээр алх цохичихоод гараад явчихна гэж тэд хаширлажээ.