Анхдугаар чуулганы болоогүй хуралдаан дээр С.Баярцогт гишүүн үг хэлэхийг хүсэв. МАН-ын УИХ дахь бүлгийн дарга Н.Энхболд завсарлага авч буйгаа мэдэгдсэний дараа бүх гишүүний ярих амбийц хөдөлсөн юм. Хурал даргалагч Д.Дэмбэрэл С.Баярцогтыг үг хэлэх гэхэд нь “За одоо болно доо” гэлээ. Нөгөөх нь “Юу болно гэж. Та надад үг өгөх ёстой шүү дээ. Та ямар УИХ-ын дарга биш” гэлээ. Д.Дэмбэрэл дарга гоморхож “Би заавал хурал даргалъя гээгүй шүү. Одоо ч буугаад явж болно” гэлээ. Тэгснээ цор цор хийгээд байсан гишүүнд “Чамд үг өгөх үү, үгүй юү гэдгээ би бодож байна” гэсэн хариу барив. УИХ-ын танхимд инээд хадаад явчихлаа. Ч.Сайханбилэг үгээ хэлж байх хооронд хурал даргалагч бодож дууссан бололтой, С.Баярцогтод үг хэлэх эрх олгосон юм.