УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаас МАН-ын бүлэг завсарлага авахаа мэдэгдсний дараа АН-ын дарга Н.Алтанхуяг “Өнөөдөр анхны УИХ чуулганаа хийсэн түүхэн өдөр. Тиймээс энд цугласан хэвлэлийнхэн, УИХ-ын гишүүд, намаа төлөөлж ганцаараа орж ирсэн Н.Энхболд гишүүн танд ч бас баярын мэнд хүргэе. Буруу зөрүү үгээр яриагаа эхлээд яах вэ” гэсэн юм. Улмаар араас нь “буруу зөрүү” үгээ чулуудав. “Уг нь МАН-ын байр аравхан алхмын цаана байдаг. Гэтэл бидний явуулсан зөвшилцөх бичиг тэр ойрхон газар их л удаан хүрсэн юм байна. Нөгөө талаас МАН-ынхан ч бичгийнхээ араас муу хөөцөлджээ дээ” гэлээ.
С.УУЛ