МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, “Лондон-2012” олимпийн наадамд орол цох Монголын багийн ахлагч, Ша дар сайд М.Энхболд нар өчигдөр жүдо, чөлөөт бөх, усанд сэлэлтийн тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Тэд зуны олимпийн XXX наадамд орол цохоор эх орноосоо мөдхөн мордох гэж буй тамирчид болон дасгалжуулагчдад Хятад, Канадын хамтарсан “Жордан” фирмийн хувцас хэрэглэл гардуулан өгсөн юм. Ийнхүү Монголын олимпийн баг тамирчид “Жордан” болон “Асикс” фирмийн хувцсаар гоёлоо. Мөн энэ үеэр МҮОХ-ныхон тамирчдаа мөнгөн шагналаар урамшуулав. Чөлөөт бөхийн тамирчид өнгөрсөн сарын 25- наас эхлэн олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд бэлтгэлээ базааж байгаа бол жүдо гийн тамирчид Нүхтийн аманд бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа аж. Манай жүдогийн тамирч даас олон улсын хэмжээний мастер Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар энэ сарын 28-нд барилдаанаа эхл үүлж, тэмцээний салхийг хагална. Харин чөлөөт бөхийн тамирчдын барилдаан ирэх сарын 8-наас эхлэх учраас тэд наймдугаар сарын 5-нд Лондонг зорих гэнэ.
Л.ГАНЧИМЭГ