Хүн төрөлхтний эв нэгдлийн баяр болсон зуны олимпийн XXX наадамд оролцох Монголын тамирчдын дөрөв дэх хэсэг болох усан спортын тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар болон Монголын олимпийн усан спортын удирдлагууд өчигдөр үдлээ.
Ч.Наранбаатар Лондоны тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, төрийн дууллаа эгшиглүүлэхийг тамирчдадаа ерөөв. Усан спортын төрөлд А.Тамир, Г.Оюунгэрэл нар улсаа төлөөлөн Лондоны замд уралдах юм. А.Тамирын хувьд 2004 оны олимпийн наадмын усан спортын 50,100 метрийн төрөлд оролцож байсан туршлагатай бол Г.Оюунгэрэлийн хувьд анхны олимп аж. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас 29 тамирчин оролцоно.
О.БАТ-УНДРАХ