Зурагтын тарьсан “балаг”-ийн талаар су далгаа хийсэн АНУ-ын Оклахомагийн их сургуулийн эрдэмтэд “Телевизтэй их нөхөрлөсөн хүн зөв хооллож чаддаггүйн улмаас хоол боловсруулах эрхтэн нь байнга хямардаг” хэмээн мэдээлжээ.
Тэд дэлгэцийн өмнө олон цагаар сууж, хоол идэхдээ ч тэндээс холддогүй. Тэр ч бүү хэл зурагтаар цацаж буй сурталчилгааны дагуу зоогийн газруудад баталгаатай, эсэх нь мэдэгдэхгүй хоол захиалж иддэг. Ийнхүү дэлгэцийн өмнө “ухаан мэдрэлгүй” байхдаа хэтрүүлэн идсэнээр таргалж, улмаар чихрийн шижин өвчтэй болох магадлалтай гэжээ. Тэгвэл зурагтын өөр нэгэн “балгийг” илчилсэн судалгааны тухай Америкийн Дартмут коллежийн эрдэмтдийн тайланд дурджээ. Тэд 1998, 2004 онд хийсэн судалгаагаа өргөжүүлэн, зурагтаар гаргаж буй кинонууд өсвөр насныханд хэрхэн нөлөөлж буйг тандаж, 12- 14 насныхны дунд санал асуулга явуулжээ. Үүний үр дүнг дээрх онуудад хийсэн судалгаатай харьцуулан дүгнэсэн байна. Холливудад үйлдвэрлэсэн үе үеийн, төрөл бүрийн кинонд заавал эр эмийн явдлыг гаргадаг бөгөөд энэ нь хүүхэд, багачуудад сөрөг нөлөөтэй аж. Ийм зүйл үзсэн, ялангуяа өсвөр насныхан тохиолдлын бэлгийн харь цаанд татагддаг болох нь судал гаагаар тогтоогджээ. Эрдэмтэд кино багачуудыг бэлгийн амьдралд уруу татаж байгааг олон жилийн судалгаагаараа нотолсон тухайгаа зохих албаныханд мэдэгдсэн гэнэ.
Ж.ХААН