Өнөөдөр МАН-ын бага хурал хуралдана. УИХ-д олонх болж чадаагүй ч хүчтэй сөрөг хүчний хэмжээнд суудал авсан МАН энэ өдөр намынхаа удирдлагуудад улс төрийн хариуцлага тооцно гэдгээ мэдэгдээд байгаа. МАН-ын дарга С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, эсэх асуудал олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй.
Монгол ардын намын дарга С.Батболдыг ирэх намар болох Их хурлаар чөлөөлнө гэсэн яриа гарч байсан. Гэхдээ МАН-ын дүрэмд намын даргыг Бага хурлаар сольж болох заалт байдаг тул С.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар өнөөдөр албаа хүлээлгэн өгөхөөр байгааг эх сурвалж баталлаа. Энэ хоёр эрхэм Монголын улс төрийн гол намыг нэгэн цаг үед удирдахдаа ямар алдаа оноо хийснийг намынх нь гишүүд “шүүх” нь мэдээж.
Тэртусмаа У.Хүрэлсүхийн хувьд 90 жилийн түүхтэй улс төрийн ууган хүчнийг хувьсгалт нэрээс нь салгаж, хөгшдийн хэмээн адлагдаж асан энэ намын удирд лагын 60 хувийг залуучуудаар сэлбэж чадсанаараа МАН-ын шинэчлэлийг эхлүүлсэн. Тиймээс тэд МАН-ын удирдлагаас буусан ч Монголын улс төрд том тоглогч хэвээр үлдэнэ хэмээн улстөрчид үзэж байна.
Д.ОЮУН