УИХ-ын Анхдугаар чуулганыг өчигдөр 11.00 цагт зарлаж, ангийн дарга болон Ерөнхий сайдыг томилох, эсэх асуудлыг үргэлжлүүлэхийг хичээв. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгийнхэн бас л орж ирсэнгүй. АН тэдэнд УИХын даргад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх бичгээ өнгөрсөн пүрэв гаригт хүргүүлж, баасан гаригт Бүлгийн дарга нь уулзсан. Гэвч МАН-ынхан өчигдөр УИХ дахь бүлгээ хуралдуулж байж хариугаа өгнө гэсэн юм.
Тэдний Бүлэг өчигдөр үдээс өмнө, хойш үргэлжлүүлэн хуралдсан тул Анхдугаар чуулганыг үргэлжлүүлж чадсангүй. Хууль эрх зүйн хувьд бол МАН-ын хариуг хүлээх шаардлагагүй, зөвшилцөх бичгээ өгсөн л бол болох юм. Үнэндээ тэдэнтэй заавал зөвшилцөнө гэсэн хууль эрх зүйн зохицуулалт байхгүй. Гэвч МАН-ынхан цаг хожих тактикаа үргэлжлүүлсээр байна. Хуулийн хүрээнд бол Анхдугаар чуулганаар УИХ-ын даргыг томилох үед Бүлэг завсарлага авах эрхгүй. Учир нь УИХ-ын даргыг томилсны дараа намууд Бүлэг байгуулах тухай тогтоолоо өгч, улмаар баталгаажуулдаг. Ингэснээр зав сарлага авах эрх нь сая нээгддэг юм.
АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхан болоод бие даагч нийлээд 44 гишүүн бий. Олонх бүрдсэн л бол УИХ-ын дарга сонгох ажлыг үргэлжлүүлэх боломжтой. АН-ынхан ч МАН-ыг аргадалгүйгээр ажлаа үргэлжлүүлнэ гэж байлаа. Гэвч хурал даргалагч Д.Дэмбэрэл намынхаа шийдвэрт хүлэгдээд орж ирсэнгүй. Анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад нь удирддаг, Д.Дэмбэрэл дарга энэ “шалгуур”-ыг хангаж хурал удирдсан. Гэтэл тэр нь МАН-ын гишүүн уч раас олонх ажлыг нь хийлгэх гээд дийлсэнгүй. Чуулганы танхимд цугласан гишүүд цаг гаруй хүлээсний эцэст үдээс хойш 15.00 цаг хүртэл хойшлуулахаар тарсан. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас одоо ямар арга хэмжээ авахыг лавлахад “МАН-ын бүлэг хуралдаж хариугаа өгөхийг хүлээнэ.
Даргалагчгүйгээр Анхдугаар чуулганыг үргэлжлүүлэх боломжгүй” гэсэн юм. Өнгөрсөн баасан гаригт Ч.Сайханбилэгийн гаргасан “Дараагийн ахмад настай хүнээр хурал удирдуулна” гэдэг санал хууль эрх зүйн хувьд боломжгүй аж. Тиймээс МАН-ыг “аргадахаас” өөр арга олонход үлдсэнгүй. МАН өнгөрсөн баасан гаригт “Бидэнтэй зөвшилцөөгүй” гэсэн шалтаг хэлсэн бол энэ удаад “Бүлэг хуралдаж зөвшилцөх бичгийн хариуг өгнө” гэлээ. Дээрээс нь хамгийн өндөр настай хурал даргалагч гишүүнээ чуулган руу оруулахгүйгээр өөрт байгаа давуу талаараа олонхийг боосон нь энэ.
15.00 цагт гишүүд чуул ганы танхимд дахин цуглан хоёр цаг гаруй хүлээсэн ч үр дүн гарсангүй. Энэ хооронд АН-ын дарга Н.Алтанхуяг гишүүн Ч.Сай ханбилэг нар үүссэн нөхцөлийн та лаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн байна. Өнөөдөр МАНын Бага хурал болж, намын дарга болон генсекээ сонгоно. Тиймээс МАН зохион байгуулалтын дотоод асуудлаа шийдсэний дараа буюу Бага хурал дуустал Анхдугаар чуулганыг гацааж магадгүй гэсэн таамаг байгаа юм.
МАН-ын Бүлэг Анхдугаар чуулгантай зэрэгцэн хуралдаад гишүүд нь орж ирээгүй учир хүлээж суусан зарим гишүүнээс байр суурийг нь сонслоо.
С.ГАНБААТАР: НАМЫН БИШ, АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ДЭЭР ТАВИХ НЬ ЧУХАЛ
-Хоорондоо эвлэлдэн нэгдэж, УИХ-ын даргаа сонгож чадахгүй байна. Энэ байдал үргэлжлэх юм бол бие даагч гурван гишүүн байр сууриа илэрхийлнэ. Бусад оронд намуудын хоорондын үл ойлголцол, маргааныг шийдэхэд бие даасан гишүүд нь анхаарлаа хандуулдаг. Намын эрх ашиг гэж байх ёсгүй. Тэд нар сонгогдчихоод “бялуу” хуваахдаа манай намын эрх ашиг гэж л ярьдаг. Үүний оронд сонгогчдын эрх ашгийг ярих ёстой. Үүний төлөө сайдын тоог нэмэх үү, хасах уу, хэн нь энэ албан тушаалыг хариуцлагатай, сайн хийж чадах вэ гэдгийг л харгалзах ёстой. Тиймээс хөндлөнгийн шинжээч, бие даасан мэргэжилтнүүд дүгнэлтээ гаргах учиртай.
Эд сонгогчдын итгэлийг мартаад байна. Энэ янзаар үргэлжилбэл бид цаашид тэвчиж чадахгүй. МАН-д төрийн машиныг гацаах ёс зүйн ямар ч эрх байхгүй. Бид ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой шүү дээ. Ард түмэн АН-д хамгийн олон суудлыг өгсөн байна. Тэд Засгийн газраа байгуулахад бусад нь саад болох ёсгүй. Би Засгийн газарт орохгүй. Харин Засгийн газраа хурдан байгуулахыг шаардах эрхтэй.
Х.БАТТУЛГА: МАН ТАХИМАА ӨГӨХ ЁСТОЙ
-МАНынхан тахимаа өгч чадахгүй байгаа учраас л ийм алхам хийж байна. Тэгээд л Бүлэг хуралдаж байна гэх мэтээр шалтаглалаа. Ингэж болохгүй шүү дээ. Олон жил тэд засаг барилаа, дарга хийлээ. Одоо болно.
С.ДЭМБЭРЭЛ: ТОЛГОЙ ЭРГЭЧИХЭЭД БАЙНА
-Зөвшилцлийн бүрэн утгыг цаашид тодорхойлох хэрэгтэй юм байна гэж бодлоо. МАН-тай заавал зөвшилцөх ёсгүй гэж бодож байна. Гэхдээ үнэндээ толгой эргэчихээд явна.
ТУУЛ