МАН-ын Бага хурал өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд 09.00 цагт эхлэхээр болжээ. Үүгээр тус намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарыг шинээр томилох юм. Намын даргад Удирдах зөвлөл нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Танхимаас өөр хүний нэр санал болгохгүй л бол түүнд өрсөлдөгч байхгүй гэж болно. Харин ерөнхий нарийн бичгийн даргын “сонгууль” өрсөлдөөн ихтэй байгаа гэнэ.
Удирдах зөвлөлөөс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогт баатар, Гадаад харил цааны сайд Г.Занданшатар нарыг сойх бололтой. Мөн Ж.Сүхбаатар энэ албан тушаалд өрсөлдөж болзошгүй байна. Хэрэв МАН ирэх дөрвөн жилд шинэчлэгдэж, олон нийтийн итгэлийг дахин хүлээхийг хүсэж байгаа бол удирдах албан тушаалд байгаагүй залуусаа дэмжих нь үр дүнд хүрнэ гэсэн байр суурьтай хүмүүс бий.
Ийм байр суурь Бага хурлын гишүүдийн олонход давамгайлбал Ж.Сүхбаатарыг дэмжих магадлал өндөр юм. Үүнээс гадна УИХ-ын бо лон НИТХ-ын сонгуульд ялагдсаны хариуцлагыг ч уг хурлаар ярих юм байна.
С.УУЛ