“Токио 1964”-өөс хойш 12 дахь зуны олимпдоо оролцож буй Монголын багийн тугийг олимпийн тосгонд мандуулах ёслол өнгөрөгч ням гаригт боллоо. Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, манай улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд Б.Алтангэрэл, олимпийн тосгоны дарга Чарльз Аллен, тамирчдын төлөөлөл болон Лондон хотноо оршин суудаг монголчууд оролцлоо.
Монгол Улсын төрийн далбааг хүлээн авах ёслолын ажиллагааг тус улсын Хүүхэд, залуучуудын театраас хөтлөн явуулсан бөгөөд бүхэлдээ “The Queen” хамтлагийн мюзикл хэлбэрээр өрнөжээ. Ер нь “Лондон 2012”-ын бусдаас ялгарах гол онцлог, чимэг нь Их Британийн соёл, хөгжмийн үзүүлбэрүүдийг харуулахад оршиж байгаа юм.
Тухайлбал, нээлтийн үеэр олимпийн цэнгэлдэхэд Пол Маккарт ни ая дуугаа өргөж, Лондон хотын өнцөг булан бүрт орших цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нэртэй хамтлагууд тоглох аж. Харин хаалтын ёслолд та бидний сайн мэдэх “Take That”, “The Queen”, “Pet Shop Boys”, “Kaiser Chiefs”, “Elbow”, “One Direcyion”, “Oasis”, “Spice Girls” зэрэг хамтлаг хит дуунуудаа толилуулах нь тодорхой болжээ.
Р.МАНЛАЙ