Монгол хүний хөдөлмөрөөр бүтсэн алт, мөнгө, хүрэл медалийн төлөө дэлхийн шилдэг тамирчид өрсөлдөхөөр болов. Тэгээд ч болоогүй Монголын уурхайн гүнээс гарган авсан алт, зэсээр тэдгээр медалийг урласан байна. Лондоны олимпийн 4700 шилдэг тамирчны хөлс, хөдөлмөрийг үнэлэх медалийг урлах ажилд монголчууд ийн гар бие оролцжээ. Энэ бол монгол хүн бүрийн бахархал билээ. “Оюутолгой” компанийн гол хөрөнгө оруулагч “Рио Тинто” компани нь Лондоны олимп, паралимпийн наадмын ялагчдад гардуулах медалийг урлах, үнэт металлын албан ёсны байгууллага болсон билээ. Тус компани олимпийн аваргуудын энгэрт гялалзах 4700 ширхэг медалийг Олон улсын олимпийн хорооноос өгсөн загварын дагуу урлаж, Лондоны Олимпийн наадмыг зохион байгуулах хороонд энэ сарын 2-нд гардуулан өгчээ.
.jpg)
Өдгөө медалиудыг Английн Хатан хааны гэр бүлийн эрдэнэс байдаг Лондоны цамхагт хадгалж байгаа аж. Медалийг урлах металлын дийлэнхийг “Рио Тинто”-гийн “Коннекот Юта Коппер”-ийн уурхайгаас гаргасан бол “Оюутолгой” ХК-иас дээжийг нь нийлүүлжээ. Өнгөрөгч онд “Рио Тинто” компани найман тонн гаруй металлыг Күүксоны “Үнэт металл групп”-д хүлээлгэн өгснөөр, Английн Бирмингам болон Испани дахь үйлдвэрүүдэд хайлуулан, Күүксоны Хатан хааны зоос ны үйлдвэрт цутгажээ. “Оюутолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд “Рио Тинто” компанийн бүсийн захирал Камерон МакРей “Хоёр өөр тивд байрлах манай ажилтнуудын хүч хөдөлмөр эдгээр медальд шингэсэн нь бахархах сэтгэл төрүүлж байна.
“Рио тинто” компани Монгол Улсын Засгийн газартай түншлэн “Оюу толгой”-н уурхайг Монголын ард түмэнд ашигтайгаар ашиглахаар ажиллаж байгаа. Энэ хүрээнд олимпийн наадамд орол цох Монголын баг тамирчдыг дэмжин ажиллаж байна. Түүнчлэн чөлөөт бөхийн тамирчин Г.Ман дахнаран, жүдоч П.Лхамдэгд, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар нарыг өөрийн “Элч тамирчин”-аар өргөмжилсөн. “Оюу толгой” бол дэлхий дээр ашиглалтад бэлтгэж буй орчин үеийн хамгийн том зэс, алтны уурхай. Бид тус уурхайн төслийн менежментийг хэрэгжүүлж буйгаараа туйлын их бахархдаг. Монголын тамирчид Лондоны тэнгэрт төрийн далбаагаа мандуулна гэдэгт итгэж байна” гэлээ.
Мөн энэ үеэр “Рио Тинто”-гийн баатрууд” хэмээх шагналыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа ажиллагсад дотроосоо тодруулж, алдаршуулсан тухайгаа тэрбээр хэлэв. Монголоос “Оюутолгой” компанийн Баяжуулах үйлдвэрийн ажилтан М.Ганболд, Байгаль орчин, мониторингийн хэлтэст ажилладаг О.Цээсүрэн, Геологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Отгонбат нар баатар болж, Лондоны олимпийг үнэгүй үзэх эрхийн эзэд боллоо.
М.Ганболд “Рио Тинто”-гийн баатар алдрыг хүртсэндээ баяртай байна. Түүхэнд тэмдэглэх ховор үйл явдлын гэрч болж, монгол хүний гараар бүтсэн медаль олимпийн аваргуудын энгэрт гялалзах тэр мөчийг өөрийн биеэр үзэх болсондоо туйлын баяртай байна” гэв.
О.БАТ-УНДРАХ