Улс төр одоо улам сонирхолтойгоор өрнөнө. УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлаа бие даагч гишүүдтэй хүртэл зөвшилцчихөөд бүхэл бүтэн 25 суудалтай МАН-ыг үл тоолоо хэмээн экс эрх баригчид барьцсан. Энэ барьцаанаас нь болж төрийн ажил дөрвөн ч өдөр цалгардав. АН, ИЗНН, “Шударга ёс” эвслээс бүрдэх олонх гурван өдрийн турш чуулганы танхимд “нүдээ ширгэтэл” харуулдаад байхад л МАН-ын гомдол тайлагдсангүй. АН-ынхан улс төрийн соёл гаргаж, зөвшилцөх бичгээ илгээснээс хойш хэдэн өдөр хүлээсэн нь энэ. Өчигдөр хүртэл АН-ын дарга Н.Алтанхуяг, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Д.Тэрбишдагва нар сүүлийн удаа Д.Дэмбэрэл даргад “дуудагдаж” очоод уулзлаа, чуулганаа удирдаач гэж гуйлаа. Өнөөх нь баасан гаригаас хойш давтаж буй “Маргааш өглөө баараггүй морилно доо” гэсэн үгээ дахин хэлжээ.

Төрийн ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Тиймээс олонх УИХ-ын дэгийн тухай хуулийн 11.2- ыг үндэслэн өчигдрийн чуулганд ирсэн гишүүдээс хамгийн ахмад нь болох Л.Цогоор хурал удирдуулахаар санал нэгтэй шийдэв. Зөвшилцлийн хариуг өгөхгүй бол даваа гаригт л хурлаа үргэлжлүүлнэ гэж байсан олонх харин ч нэг өдөр тэвчиж хүлээсэн. Ингээд олонхийн шийдвэрээр УИХ даргатай боллоо. МАН-ынхан “Төрийн ажил хүлээж л байг. Бидэнгүйгээр тэд хаа холдох вэ. Бага хурлынхаа дараа тэр асуудалд санаа тавья” хэмээн “томорч” суугаад юу ч үгүй үлдэв.Одоо тэдэнд заргалдах нэг зам бий. Энэ бол “Анхдугаар чуулганыг насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэсэн хуулийн заалтыг бариад Цэцэд хандах. Гомдогчдын сүүлчийн хувилбар нь Цэц болж байна. Сөрөхийн тулд сөрөхөөр ажиллаж байгаа намд үүнээс өөр сонголт үгүй. Бага хуралдаа суугаад төрийн ажлыг санахтай манатай байсан МАН-ынхан тэдэнгүйгээр Анхдугаар чуулганыг үргэлжлүүлсний дараа яаран хэвлэлийн хурал зарлав.
УИХ дахь бүлгээс нь шүү дээ. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Бид УИХ-ын даргыг хуулийн дагуу сонгох ёстой гэж үзэж байна. УИХ-ын даргад нэр дэвшээд байсан З.Энхболдтой уул зах хүсэлт тавьсан боловч албан ёсоор Бүлэг байгуулагдаагүй гэдэг шалтгаанаар ирээгүй. Зөвшилцлийг хуулийн дагуу нарийн дэгээр хийх ёстой. Гишүүн болгон УИХ-ын даргад нэр дэвших эрхтэй байдаг. Тиймээс УИХ-ын даргыг сонгохдоо парламентад суудалтай бүх намтай зөвшилцөх ёстой байсан” гэсэн юм. МАН-ын хувьд зөвшилцөл дуусаагүй байхад олонх ажлаа дуусгачихсанд тэд гомдоод сүйд болж байна.
УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл МАН-ынх уч раас түүгээр шалтаглан “үнэд орох” гэсэн оролдлого нь урт насалсангүй. “Д.Дэмбэрэл байсаар байхад Л.Цогоор хурал даргалуулсан нь хууль зөрчсөн. Тиймээс УИХ-ын дар гыг хууль бусаар сонголоо, бид Цэцэд хандана” хэмээн тэд өчигдөр мэдэгдлээ. МАН гол дүр байхаа больсон гэдэгтэй тэд эвлэрэхийг хүсэхгүй байна. Тиймээс бүх асуудал биднээр дамжих ёстой гэсэн хуучин сэтгэлгээгээр хандан го мор хоод буй юм. Нөгөө талаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн 11.2-т насаар ахмад гишүүн чуулганы хуралдааныг даргална гэ сэн нь олонхийн эсвэл МАН-ын хэн хэнд “заргалдах” боломж нээсэн “бөөрөнхий” зохицуулалт болж буй юм.
Уг заалтад тангараг өргөсөн бүх гишүүний, эсвэл тухайн өдөрт чуулганд суусан хүмүүсийн ахмад нь уу гэдгийг тодруулаагүй. Тиймээс олонх хууль зөрч өөгүй. Нөгөө талаар МАН-ынхан “УИХ-ын даргад нэр дэвшүүлэхдээ бусад намтай зөвшилцөнө” гэсэн хуулийн “бусад” гэдэг үгтэй хэдэн өдөр зууралдаж, цаг хожиж чадсан юм чинь дээрх заалтыг өөрийнхөөрөө тайлбарлаад улс төрийг хөгжөөж бас чадна. Гол нь ялалт, ялагдлын гоморхол дунд төрийн ажил бүү цалгардаасай.