МАН-ын ээлжит бага хурал өчигдөр болж өнгөрсөн билээ. Бага хурлын уур амьсгал ямар болж байгаа талаар МАН-ын
бага хурлын гишүүн Н.Ганбямбын байр суурийг сонирхов.
-МАН-ын даргад хэн хэний нэрийг дэвшүүлэхээр болов?
Одоогоор яг нарийн тодорхой шийдвэр гараагүй байна. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг намын даргад дэвшүүлхээр зарим гишүүн өргөн бариад байгаа нь үнэн. Мөн өөр хүний нэрийг ч дэвшүүлж магадгүй.
-МАН-ын бага хурлын гишүүн Ж.Сүхбаатарыг намын ерөнхий нарийн бичгийн даргад дэвшүүлхээр яригдаж байгаа нь үнэн үү УИХ-ын шинэ даргын томилгоог юу гэж үзэж байна вэ?
-Ер нь ном журмаараа эхлээд намын даргаа сонгоод дараа нь намын дарга нь өөрөө ерөнхий нарийн бичгийн даргын нэрийг санал болгодог журамтай. Энэ зарчмаар явагдах байх. Ж.Сүхбаатрын нэрийг дэвшүүлхийг үгүйсэхгүй. Манай намын зүгээс энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа.
Ж.БАТДОРЖ