Лондоны олимпийн нээлтийн ёслолд зохион байгуулагч орны тугийг залах хүндтэй үүрэг нэрт дугуйчин Крис Хойд оногджээ. Олимпийн дөрвөн удаагийн аварга тэрбээр Британийн багийн 542 төлөөлөгчийн саналаар сонгогдсон байна. Өдгөө 36 настай энэ эр “Бээжин-2008”-ын хаалтын ажиллагаанд эл үүргийг мөн хүлээснийг тэмдэглэх нь зүйтэй. “Энэ мэдээг сонсоод л баярласан. Ялангуяа эх нутагтаа болох их олимпийн тугч болно гэхээр тамирчин болсны хэрэг бүтлээ гэсэн бодол төрлөө” хэмээн ВВС-д өгсөн ярилцлагадаа Хой өгүүлжээ. Зургаа дахь олимпдоо оролцохоор зэхэж буй байт харваач бүсгүй Алисон Уиллиамсоныг тугчаар сонгох сонирхолтой хүмүүс байсан ч Хойд аргагүй л дийлдэв.
Дөрвөн жилийн тэртээх олимпийн алтан медалиудыг түүсэн, Шотландын бахархал энэ эр Лондонд ямар дуулиан дэгдээх бол? Оролцсон олимп бүхнээсээ медаль авч заншсан тэрбээр “Сидней-2000- ”-д гэхэд л аман хүзүүдэж (замын дугуй), “Афин- 2004”-өөс нэг алт зүүсэн бол дараах олимпийнх нь шагналын тавцангийн тэргүүнд гурвантаа заларсан билээ. Олимпийн наадмаас гурван алтан медаль хүртсэн Британийн анхны дугуйчин Хенри Тейлорын амжилтыг эвдсэн Хой англичуудын дунд олимпийн таван алтан медалиар рекорд тогтоосон сэлүүрт завьчин Стив Редгрейвийн өмнө гишгэх эрмэлзэлтэй аж.
СҮҮЛИЙН ТАВАН ОЛИМПИЙН БРИТАНИ ТУГЧИД
Барселона 1992 Марк Фостер (усанд сэлэгч)
Атланта 1996 Стив Редгрейв (сэлүүрт завьчин)
Сидней 2000 Мэтью Пинсент (сэлүүрт завьчин)
Афин 2004 Кэти Ховей (жүдо)
Бээжин 2008 Марк Фостер (усанд сэлэгч)
Судан гүйгч ОУОХ-ны далбаан дор жагсана
Суданы марафонч Гуор Ма риаль олим пийн наадамд ОУОХ-ны туган дор оролцоно. 28 настай тэр бээр багаасаа амьдралын хэцүүг туулсан бөгөөд эх орноосоо ч дүрвэн АНУ-д гарч, аль ч оронд харьяалалгүйгээр амь зуусаар өнөөг хүрчээ. Ямар ч орны иргэншилгүй тэрбээр шигшээ багт хичээллэж үзээгүй ч олим пийн норматив биелүүлсэн тул “Лон дон- 2012”-т оролцох хүсэлтээ ОУОХ-нд уламжилсан нь биеллээ олсон бө- гөөд Суданы шигшээд багтах хүсэлг үй тул нээлтийн ёслолд олимпийн их гэр бүлийн далбаан дор жаг сах аж. “Төрөлх оронд маань болсон дайны үеэр ойр дотны хүмүүс маань үхэж, олон мянган иргэн зов лонд нэр вэгдсэн. Судан миний эх орон гэж хэлэх сонирхол алга” хэмээн тэр ярьжээ.
Р.ФЕДЕРЕР тугч болохоос татгалзав
Швейцарийн тугийг ХХХ олимпийн хойморьт теннисчин Станислас Вавринка мандуулах болсныг L’equipe мэдээллээ
Дэлхийн чансааг тэргүүлэгч Рожер Федерерийг тугчаар сонгосон ч Афин, Бээжингийн олимпод энэхүү үүргийг гүйцэтгэсэн учраас гурав дахь наадамдаа тамирчдын жагсаалд багтахыг илүүд үзсэн аж.
Тиймээс 2008 оны олимпод Рожертой хослон тоглож, тэргүүн байр эзэлсэн 27-той тоглогчийг сонгожээ.
Азгүй бөөрөнцөгч
Афины олимпийн аварга, бөөрөнцөг түлхэгч Роберт Фазекаш допинг хэрэглэсэн нь батлагдсан тул Унгарын багийн бүрэлдэхүүнээс хасагджээ. Тэрбээр хориотой бэлдмэл хэрэглээгүй хэмээн эрс эсэргүүцсэн ч үүнд итгээгүй Унгарын ҮОХ аль хэдийнэ хасах шийдвэр гаргасан юм.
Лондоны цэнгэлдэх хүрээлэн ялах уу?
Британийн мэргэжилтнүүд Лондоны олимпийн цэнгэлдэх хүрээлэнгүүдийг орчин үеийн уран баримлын сонгодог жишээ гэж үзээд “British Architecture Award” шагналд нэр дэвшүүлжээ. Уг шагналын төлөө 80 мянга гаруй байгууламж өрсөлдөх бөгөөд Эзэн хааны их сургууль таван барилгыг шалгаруулах юм. Уг уралдааны шагналын сан 20000 фунт стер линг аж. Ирэх аравдугаар сард шилдэг бүтээн байгуулалтыг зарлах юм байна.
ФЕЛПС малгайгаа АНУ-ын далбаагаар чимэх хүсэлтэй
Олимпийн 14 алтан медальт Майкл Фелпс Олон улсын усан спортын төрлүүдийн нэгдсэн холбоо болон ОУОХ-ноос гаргасан “хориг”-т сэтгэл дундуур байна. Дээрх байгууллагууд сэлэгчдийг малгайныхаа хоёр талаар төрийн далбаагаа дүрслэн байрлуулахыг хориглосон билээ.
Энэ тухай сэтгэгдлээ Фелпс өөрийн твиттертээ бичиж дургүйцлээ илэрхийлжээ. Бээжингийн олимпоос найман алтан медаль зүүхдээ нэрт сэлэгч Америкийн далбаа бүхий малгайгаар гангарсан удаатай.
ЭРШҮҮД БҮСГҮЙ их олимпийн тугч
Өмнөд Африкийн гүйгч Кастер Семеня олимпийн нээлтэд ӨАБНУ-ын тугийг зална. Эрэгтэй хүнтэй эндүүрэм ижилхэн
түүний этгээд зүс царайгаар гайхуулах зорилгоор ийм сонголт хийв үү гэсэн асуулт зарим хүнийг тээнэгэлзэлд хүргэжээ. Тэрбээр усанд сэлэгч Кэмерон Ван дер Бург, хиймэл хөлт гүйгч Оскар Писториус, уртад харайгч Хотсо Мокоену нарыг ялан гарч иржээ.
ОРОСЫН БӨХЧҮҮД зөвхөн алтын төлөө барилддаг
Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн бол манай хойд хөршийнхний гол найдвар тавьдаг төрлүүдийн нэг. Хачирхалтай нь чөлөөтөөр дор хаяж гурван алт авах зорилготой Оросын шигшээд Бесик Кудуховыг эс тооцвол урьд өмнө нь олимпийн наадамд зодоглож байгаагүй бөхчүүд багтжээ.
Тэдний нэг бол Анзор Уришев. Өдгөө 25 настай Уришев өнөө жил улсынхаа болон Европын аваргад түрүүлснээр эл эрхийг хүртсэн юм. Ялангуяа СанктПетербургт болсон ОХУ-ын АШТ-ий шигшээ барилдаанд жингийн гол өрсөлдөгч Альберт Саритовыг ялсан нь шигшээгийн дасгалжуулагчдын сонголтод түлхэц болжээ. Түүний нэгэн ярилцлагыг толилуулъя.
-Анзор, Лондоноос заавал медальтай ирэх ёстой гэсэн бодол сэтгэл санааг тань тайван байлгахгүй байна уу?
-Зарим хүн миний талаар ДАШТ-д ч оролцож үзээгүй мөртлөө шууд олимпийн наадамд оролцоход туршлага дутна, хүрэл дээр буувал их юм гэж ярьж буйг сонссон. Бэлтгэл дээд зэргээр ханасан учраас миний хувьд хэнтэй ч барилдахад бэлэн байна. Оросын шигшээ багийн гишүүн зөвхөн алтан медалийн төлөө барилдах ёстой.
-Атлантын олимпийн аварга, өдгөө шигшээгийн туслах дасгалжуулагчаар ажиллаж буй Хажимурад Магомедов “Энэ тэмцээн Уришевийн цаашдын карьерт ихээхэн нөлөөтэй” гэж хэлсэнтэй санал нийлэх үү?
-Олимпийн дэвжээнээс медальгүй ирвэл дахин шигшээ дуудагдахгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Тийм болохоор өөрийгөө зуун хувь дайчилж барилдана гэдгээ амлая.
-Оросын аваргын финалд ноднингийн ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритовыг хожсон барилдаанаа эргэн дурсаач?
-Саритовын ширүүн довтолгоог зогсоох тактик боловс руулж дэвжээнд гарсан. Ингээд үндсэн цагт 0:0-ээр тэнцэж дөнгөсөн. Тэр үед өрсөлдөгч маань өөртөө итгэх итгэлээ алдаж буйг анзаарч, сөрөг давшилт хийж хожлын оноогоо авсан даа.
-Олимпод бас хамгаалах тактик баримтлах уу?
-Ямар онцлогтой бөхтэй таарснаас шалтгаална. Азаар байгаль эх надад хурдан хөдөлгөөн, тэсрэлттэй хүчийг жигд заяасан юм шиг байгаа юм. Энэхүү онцлогоо ашиглаж мод шиг хатуу бөхтэй ч, баримал шиг нялцганасан барилдаантай өрсөлдөгчтэй ч барилдаж чаддаг нь миний давуу тал.
-Олимпод таны гол өрсөлдөгч хэн байх бол?
-Бүгд Болгарын Михаил Ганев, Гүржийн Давид Марсагашвили, Бела русийн Алим Селимов нарыг гол өрсөлдөгч хэмээн тооцож буй ч Азербайжаны Шариц Шарифов, Украины Иб рагим Алдатов, Ираны Эсан Лашгари нарыг тооцооноос хэрхэвч хасч болохгүй. Мөн Америкаас ямар ч шинэ бөх ирсэн тэд хэзээд хүчтэй өрсөлдөгч байдаг.