-Хоёр намын дарга уулзана -
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой өчигдөр өрөөнд нь уулзаж, санал солилцжээ. Энэ талаар АН-ын бүлгийн ахлагчаас тодрууллаа.
-Анхдугаар чуулганыг хууль зөрчиж хуралдуулсан учир Цэцэд хандана гэж МАН мэдэгдсэн. Сая талууд ямар асуудлаар ярилцав. Ямар нэг ойлголцолд хүрсэн үү?
-Анхдугаар чуулганыг бид Үндсэн хууль, УИХ-ын болон УИХ-ын дэгийн тухай хуулийн хүрээнд үргэлжлүүлсэн. МАН-ын зүгээс Үндсэн хуулийн цэцэд хандах ямар үндэслэл байгааг мэдэхгүй юм. Сая Н.Энхболдтой санал солилцлоо. Намууд ойлголцож ажиллах ёстой. Олонх бүрдсэн, төрийн эрх барих байгууллагын үйл ажил лагаа тасралтгүй байх ёстой шүү дээ. Ард түмнийг төлөөлж байгаа бол ухралгүй ажиллах учиртай. УИХ-ын даргатай боллоо, олонхоороо бүгдийг түрий бариад шийднэ гэсэн юм байхгүй.
Бидний өмнө хүлээж буй, хийх олон ажил байна. Тиймээс ойлголцох л ёстой. МАН шинэ даргатай боллоо. Тий мээс хоёр намын даргыг уулзуулах нь зүйтэй гэдэг саналаа би хэлсэн. МАН-ын дарга өөрчлөгдсөн учраас өөр уур амьсгал орж, асуудал цаашид зөв голдирол руу явах байх. Ер нь УИХ-д суухгүйгээр намын ажлаа хийгээд явдаг жишиг цаашид байх ёсгүй. УИХ-даа суухгүйгээр хуучин Засгийн газар нь янз бүрийн шийдвэр гаргаж, томилгоо хийх нь буруу. Ийм эмх замбараагүй бүхнийг яаралтай цэгцлэх ёстой.
-УИХ-ын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Бүлэг байгуулах ёстой. Гэвч МАН хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас бичгээ өгөхгүй хуулийн хугацаа өнгөрлөө…
-12.30 цагаар хуулийн хугацаа дууссан. Одоо дахиад л хууль зөрчих нь байна шүү гэдгийг МАН-ынханд хэлсэн. Тэдний улс төрийн шийдэл ямар байхыг би мэдэхгүй. Н.Энхболд даргад би “Танайх шинэ даргатай болсон бол хоёр намын даргыг уулзуулъя. Бид цаашид ойлголцож ажиллах ёстой” гэж хэлсэн.