Анх долдугаар сарын 3-нд Сарри мужийн спортын төвд хамтарсан бэлтгэлээ базаасан байт харваа, марафон гүйлтийн долоон тамирчин, дасгалжуулагч будант Альбионд хөл тавьж байснаас хойш жүдо, усанд сэлэлт, буудлагынхан ар араасаа ниссээр олимпийн тосгонд суурьшлаа. Одоогоор чөлөөт бөхөөс бусад зургаан төрлийн 21 тамирчин дасгалжуулагчдын хамт олимпийн хотхондоо жигдрэн жагсаад байна.
Жүдогийн холбооныхон бэлтгэл хангагч Ч.Болдбаатар, Б.Тэмүүлэн, Г.Одбаяр, А.Батсуурь, Э.Энхбат, Г.Болдбаатар, А.Цолмон, Г.Отгонцэцэг зэрэг арав гаруй жүдочийг Лондон хотод газардуулсан бөгөөд тэд олимпийн татами дээр хүч сорих андуудынхаа төлөө хөлсөө гартал зүтгэж байгаа бол Олимпийн боксын холбооныхон Сарри мужид ширэн бээлийтнүүдийнхээ хамтарсан бэлтгэлийг зохицуулсан байна.
OTO