МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон гэдэгтээ О.Баасанхүү, Ц.Цолмон, Ц.Оюунбаатар нар тангараг өргөж, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийг баталгаажуулсны дараа сая нэг итгэж болох нь.
Тус эвслийн Бүлгээс өнөөдөр гурван гишүүнийхээ тангаргийг өргүүлэх хүсэлт тавьсан юм байна. Тэдний нэрийг Ерөнхийлөгчид бусдынх нь хамт өргөн барьсан ч Н.Энхбаяр, Э.Батшугар, С.Нарангэрэл нарын Цэцэд өгсөн өргөдөлтэй холбогдуулан тангараг өргөх ёслолыг түр түдгэлзүүлээд байсан юм.
Цэц уг гомдлыг хэлэлцээд “Үндэслэлгүй” гэж үзсэн учраас баярлан гомдсон гурав өнөөдөр л бүрэн эрхээ баталгаажуулж, УИХ 72 гишүүнтэй болох нь. Мөн тус эвслийн бүлэг өчигдөр хуралдаад гишүүн З.Баянсэлэнгийг дэд даргаараа томилсон байна. Тэрбээр Бүлгийн дарга Н.Батцэрэгийн эзгүйд ажлыг нь үргэлжлүүлэх үүрэг хүлээж буй юм.
С.ТУУЛ