Төрийн тэргүүн зуны XXX олимпийн нээлтэд оролцохоор өчигдөр Лондонг зорилоо. Тэрбээр Монгол Улсынхаа баг тамирчдыг дэмжихээс гадна хэд хэдэн орны Төрийн тэргүүнтэй уулзах юм байна. Олимпийн нээлтэд 120 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцох юм. Гэхдээ Төрийн тэргүүний анх төлөвлөж байсан хөтөлбөр өөрчлөгдсөн гэнэ. Тэрбээр өмнөхөөсөө богино хугацаагаар Лондонд саатаад, хөтөлбөрөө дуусгалгүйгээр эх орондоо ирэх юм байна.
С.УУЛ