Дэлхий нийтээр Лондон хотын зүг чих тавьсан энэ өдрүүдэд Пирс Морган ч нэвтрүүлэгтээ Их Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийг урьж олимпийн сэдвээр ярилцжээ. Пирс Морган Лондон хотоос үзэгчидтэйгээ мэндчилж байна. Олимпийн үеэр тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа болон наадам, түүнтэй холбоотой эдийн засгийн байдлын талаар хэн хамгийн бодитой мэдээлэл бидэнд өгч чадах вэ. Лондонд зуны олимп зохион байгуулахын төлөө багагүй хүчин чармайлт гаргасан Ерөнхий сайд асан Тони Блэйртэй бид уулзаад байна. Олимпийн наадмын талаарх ярилцлагаа эхлүүлье. Олон жилийн дараа уг наадмыг Лондон хотноо дахин зохион байгуулах эрх авахад таны гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмэр их. Эрх авах нь Британид ямар ач холбогдолтой байсан юм бэ? Эдийн засгийн талаас нь та бидэнд тайлбарлаж өгөөч.
-Хүн бусдын анхаарлын төвд ороход ямар давуу тал үүсдэг вэ? Яг л тэр зарчмаар Лондон төдийгүй Их Британи дэлхийн өмнө өөрийн нүүр царай, өнөөгийн төрх, чадвараа харуулах боломжийг олгож буй давуу талтай. Түүнийг дагаад манай улсыг чиглэсэн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Олимпийн паркийг Лондоны хамгийн муу хэсэг болох зүүн хэсэгт байгуулснаар одоо хотын тэр хэсгийг сэргээн босгож байна. Өмнөх зуны олимпийг зохион байгуулснаас хойш Бээжинг зорих жуулчдын тоо эрс нэмэгдсэн. Өнөөдөр ч энэ тоо өссөөр байна. Зарим зүйлийг хийхэд амаргүй ч, зөв хийж чадвал улс орны хөгжлийг хурдасгадаг. Миний бодлоор олимп зохион байгуулах эрх авна гэдэг гайхалтай үйл явдал гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрч, ажилдаа сэтгэл зүрхээ зориулдагт л гол нууц нь байгаа болов уу.
-Олимп зохион байгуулах эрх авснаа мэдээд Бээжингийн олим пийн нээлтээс хэрхэн илүү болгох вэ гэсэн бодол төрсөн үү?
-Яг үүнийг бодож зогссон доо. (инээв) Бээжингийн наадмын нээлт тун сонирхолтой болсон. Бид ч нээлтийн ажиллагааг зөв зохион байгуулсан гэж бодож байна. Бээжингийн олимпийн дараа би зохион байгуулагчидтай уулзаж, энэ талаар ярилцсан л даа. Тэд бүгд “Бээжинд наадмын нээлтийг үүнээс өөр аргаар сонирхолтой хийх боломжгүй юм. Харин бид энэ нээлттэй өрсөлдөх биш, өөрсдийнхөөрөө хийе” гэж байсан. Хэдийгээр би өөрийн биеэр наадмын нээлтийг үзэж чадаагүй ч, үзсэн хүмүүс сүр жавхлантай болсон гэж дүгнэж байна билээ. Тэгэхээр…
-Нэгэн бичлэг үзсэний дараа ярилцлагаа үргэлжлүүлье. (Бичлэг) Жорж Буш: Би найман жил орчмын өмнө Тони Блэйртэй танилцаж байлаа. Тэр Их Британийн Ерөнхий сайдаар хоёронтоо ажиллаж байсан бол би тэр үед Ерөнхийлөгчийн албыг хүлээн аваад удаагүй байлаа. Бидний анхны уулзалтын дараа сэтгүүлч “Та хоёрт ижил төстэй зүйл байна уу” гэхэд би “Бид хоёул “Colgate” шүдний оо хэрэглэдэг юм билээ” гэж хошигнож байсан юм. (инээв) Үнэндээ Тони Блэйртэй уулзахад надад их элгэсэг дотно санагдсан. Уулзалтын дараа биднийг нэг зүйл холбож байгааг би мэдэрсэн. Бид цаашид дотно нөхөр болох байх гэж хэлж байсан.
.jpg)
-Америкийн улс төрийн талаар ярилцъя. Одоогийн нөхцөл байдлыг нь хөндлөнгөөс танаас илүү дүгнэн
хэлэх хүн үгүй болов уу. Америк, Британийн харилцаа ямархуу байгаа вэ?
-Миний бодлоор үнэхээр найрсаг, нөхөрсөг харилцаатай байна. Хоёр гүрнийг түүх, зорилго нь нэгтгэдэг. Тиймээс тун бат бөх, найрсаг харилцаатай. Цаашид ч энэ хэвээр байна гэдэгт итгэлтэй байна. Хүмүүс “Та эхлээд Билл Клинтонтой нөхөрсөг харилцаатай байсан. Харин дараа нь Жорж Бушт ч нөхөрсөг хандаж байна” хэмээн гайхан асуух нь олонтаа тохиолдож байсан. Тэр бүрт нь би “Тэд өөр өө рийн онцлогтой. Гол нь бид Их Брита нийн Ерөнхий сайд Америкийн Ерөнхийл өгчтэй харилцаж байна гэсэн үүд нээс ханддаг” гэж хариулдаг байлаа.
-Тун удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Нэр дэвшигчдийн өрсөлдөөн нэлээд ширүүн байх болов уу гэж олон хүн таамаглаж буй. Та энэ талаар хэр их мэдээлэлтэй байна вэ?
-Америкийн сонгууль бол америкчуудад л зориулсан үйл ажиллагаа шүү дээ. Бидний сонголтыг америкчууд шийдэхгүй, та нарынхыг бид шийдэхгүй. Хэн ялахаас үл хамааран хоёр улсын харилцаа хэвээр үргэлж лэх болно. Миний хувьд Ерөнхийлөгч Барак Обаматай илүү дотно харил цаатай. Хамтран ажиллаж байсны хувьд би түүнийг хүндэтгэдэг. Хамт ран ажиллахад ч таатай байдаг.
-Та түүнийг Ерөнхийлөгч болсноор ямар томоохон өөрчлөлт хийсэн гэж дүгнэдэг вэ?
-Хариулахад амархан асуулт байна. Тэр дэлхийд санхүүгийн хямрал нүүрлээд байх үед ажлаа хүлээн авсан. Харин хүмүүсийн ойлгохгүй байгаа зүйл бол улстөрчдийн өмнө хэзээ ч хийж байгаагүй эдийн засгийн өөрчлөлтийг тэр хийсэн. Би энд тодорхой хугацааны дараа дахин давтагддаг эдийн зас гийн хямралын талаар яриа гүй. Тийм хям ралын асуудал улстөрч дийн орол цоогүйгээр аяндаа шийдэгдчих дэг. Харин энэ удаа 1930-аад оны их хямралтай адил зүйл болж, хүнд байдалд орсныг тэр шийдэж чадсан. Энэ бол их том өөрчлөлт.
-Америк “найтааснаас” болоод Европ “ханиад хүрчихлээ” гэх үзэх хүн цөөнгүй. Энэ ч бас тус тусдаа асуудал гэсэн үг үү?
-Тийм ээ.
-Европын өнөөгийн нөхцөл байдалд хэр аюултай түвшинд байна вэ?
-Тун аюултай. Европын холбооны үүсгэсэн томоохон хямралтай европчууд нүүр туллаа. Их эрсдэлтэй шийдвэр гаргахыг өнөөгийн нөхцөл байдал биднээс шаардаж байна. Хэрэв бид фунт стерлингээ хадгалж үлдэхийг хүсвэл нарийн төлөвлөгөө боловсруу лах хэрэгтэй.
-Энэ байдлаас гарах гарц бий юү?
-Байгаа. Зохион байгуулалтыг өөрч лөх ёстой гэж хүмүүс үзэж байж болох ч, бид мөнгөн дэвсгэртээ хэ вээр авч үлдэхээр төлөвлөн ажиллаж буй.
-59 настай гэхэд та сайхан харагдаж байна.
-Би их хичээж байгаа. Спортоор шаргуу хичээллэдэг болсон.
-Өдөр бүр үү?
-Өдөр бүр биш ээ. Гэхдээ долоо хоногт 4-5 удаа.
-“Beyond sport” байгууллагын ажилд ч бас идэвхтэй оролцож байгаа гэсэн.
-“Beyond sport” бол иргэдэд спортыг сурталчилж, таниулах зорилготой олон улсын байгууллага. Би бас өөрийн нэрэмжит сангийн үйл ажиллагааг ч энэ зүгт чиглүүлж буй. Африкийн жирийн иргэ дийг спортоор хичээллүүлж, дасгал жуулагчаар хангах гэх мэт ажил хийж байна. Удахгүй теннисийн тэмцээн зохион байгуулах гэж байна. Одоогоор 10.000 гаруй хүүхэд уг тэмцээнд оролцохоор бүртгүүлээд байгаа.
-Олон хүн таныг улс төрийн өндөр албан тушаалд хүч сорино гэж таамаглаж байгаа. Харин та гол дүрд дахин тоглоход бэлэн үү?
-Би энэ талаар юу ч төлөвлөөгүй гэдгээ олон удаа хэлсэн шүү дээ.
-Хэрэв иргэд таныг чухал албан тушаалд суулгахыг хүсвэл Та ямар хариу өгөх вэ?
-Мэдээж би зөвшөөрнө. Гэхдээ тэд тэгэхгүй.
-Тэгвэл юу таныг улс төрд эргүүлэн авчрах вэ?
-Түүнийг харж л байя. Үнэндээ би энэ тал дээр тун их эргэлзэж байгаа. Иргэд маань ажлаа сайн хийж чаддаг мэдлэг, чадвартай хүнийг тохоон томилчихсон. Тэгээд ч би олон жилийн турш нийгмийн ажилд оролцож байна. Улс төр, Дорно дахины талаар хэлэх зүйл надад олон. Хүмүүс сонсохыг хүсвэл тэр л биз. Хүсэхгүй байсан ч хамаагүй. Гэхдээ би ажил хайж, анкет бөглөж байгаа хүн шиг улс төрд дахин хутгалдахыг хүсэж, итгэж хүлээж байгаа юм биш.
О.УНДАРМАА