Эмэгтэй дугуйчдын багийн спринт уралдаан будлиантай болсон хэмээн урд хөршийнхөн үзэж байна. Барианд хамгийн түрүүнд орж ирсэн хятадууд дэлхийн дээд амжилт тогтоосон хэмээн (32,422) баярлан хөөрч байхад шүүгчид энэ үзүүлэлтийг хүчингүйд тооцжээ. Тэд хоёрдугаар тойрогт нанхиадуудыг өрсөлдөгчдөөсөө хоцорсон гэж үзээд Германы Го Шуан, Гун Зиньзе нарт алтан медалийг шилжүүлж, хятад бүсгүйчүүд мөнгө дээр буув. Харин хүрэл медалийг австраличууд хүртжээ. Эрэгтэй дугуйчдыг Британийн Крис Хой, Филип Хайндс, Жейсон Кенни нар тэргүүлж, 42,600 секундийн амжилтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Шигшээ уралдаанд тэд француудыг 0,413 секундээр илүүрхжээ.
Б.ӨЛЗИЙ