Та бүхний харж буй энэ зураг дээр эрхэм гишүүн, туршлагатай улстөрч Р.Амаржаргал шинэхэн гишүүн Г.Уянгыг тэврэн баяр хүргэж байгаа юм. Энэ УИХ-д есөн эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж буй. Тэдний дунд гудамжинд тэмцэж явсан хоёр ч бүсгүй байдгийн нэг нь Г.Уянга.
УИХ-ын сонгуульд Амараа ах шигээ улиран сонгогдож байгаагүй ч улиран өрсөлдөж үзсэн нэгэн. Харин энэ удаа УИХ хэмээх өндөр босготой байгууллагыг давж, Анхдугаар чуулган дээр тангаргаа өргөөд буй мөчид Ерөнхий сайд асан ах нь ийм халуухан тэврэлтээр мялаажээ.