Энэ сарын 15-29-нд Туркийн Анкарад болж буй FIDE-гийн өндөр чансаатай эмэгтэй шатарчдын 2011-12 оны “Том цом”-ын цувралын төгсгөлийн шатны тэмцээний зургадугаар тойргийн тоглолтууд боллоо.
Одоогийн байдлаар Х.Конеру (Энэтхэг), А.Музычук (Словен) 5, Жуань Луфэй (БНХАУ), Жу Вэнжунь (БНХАУ), Жао Сюэ (БНХАУ) 4, В.Чмилите (Литва) 3.5, Б.Мөнгөнтуул (Монгол) 3, Т.Косинцева (ОХУ) 2.5, М.Сочко (Польш), Б.Илдыз (Турк) 1.5 А.Стефанова (Болгар), К.Озтурк (Турк) 1 оноотой болоод байна.
Манай шатарчин IV–VI тавилд Сочког ялж, Илдызтэй тэнцэн, Жао Сюэд хожигдов. Түүний ялалт байгуулсан өргийг сонирхоно уу.
.jpg)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН "ТОМ ЦОМ"-ЫН ТЭМЦЭЭН ЭХЛЭВ
Энэ сарын 22-нд Лондонд гараагаа эхэлсэн эрэгтэй шатарчдын 2012-13 оны “Том цом”-ын анхны тэмцээнд шилдэг 12 супер их мастер өрсөлдөж байна. Эхний хоёр тавилын дараа Б.Гельфанд (Израиль, 2738), П.Леко Унгар (2737) нар 1.5, М.Адамс (Англи 2722), Ван Хао (БНХАУ, 2742), А.Гири (Голланд, 2730), А.Грищук (ОХУ, 2754), Л.Домингес (Куба, 2725), Ш.Мамедьяров (Азербайжан, 2729), Х.Накамура (АНУ, 2783), В.Топалов (Болгар, 2752) тус бүр 1, В.Иванчук (Украин, 2769), Р.Касымжанов (Узбекистан, 2684) 0.5 оноотой явна.
Л.ТОГООХҮҮ