Орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Сонгууль гэхээр л ёс мэт дагадаг луйвар булхай, гомдол санал гэсэн танил үгсийг энэ удаа гаргахгүй байх ямар арга зам байгааг өчигдөр Төрийн ордонд хэлэлцэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дэргэдэх Сонгогчийн бүртгэл, хяналтын дэд хорооноос сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой тулгамдсан ямар асуудал байгаа талаар улс төрийн намууд, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл болон СЕХ, УБЕГ-ынхан оролцсон нээлттэй сонсгол зохион байгуулсан нь энэ. Нээлттэй сонсголыг УИХын дарга З.Энхболд нээж үг хэллээ.
.jpg)
Сонгуультай холбоотой луйвар маргаан ихэвчлэн сонгогчдын бүртгэл, саналын хуудас тоолохтой холбоотой гардаг учраас 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн энэ бүхнийг цахимжуулсан билээ. Сонгогчдын бүртгэлийг УБЕГ, саналын хуудас тоолох ажлыг цахим төхөөрөмжид даатгасан хэдий ч бас л маргаан гарсныг УИХ-ын дарга сануулав. Тэрбээр “АН-ын штабынхны шалгалтаар 1100 хүнийг регистрийн дугаар, аль нэг тоог өөрчлөх, эсвэл хаягийг солих замаар давхар бүртгэснийг илрүүлсэн. УБЕГ-ын дарга асан Л.Амарсанааг сонгогчдын нэрсийн жагсаалтыг санаатайгаар будлиулсан гэсэн үндэслэлээр одоо хуулийн байгууллага шалгаж байгаа. Үүргээ гүйцэтгээгүй төрийн албан хаагч энэ мэтээр хариуцлагаа хүлээнэ гэдгийг сануулъя. Эрүүгийн хуулийн төрийн эрхийг санаатай булаахыг оролдсон гэсэн зүйл ангиар 25 хүртэлх жилийн ял авч болзош гүй. УБЕГ тухайн иргэн ямар хаяг дээр амьдардаг вэ гэдгийг нотлох үүрэгтэй.
Саналын хуудсыг одоо өгч болно гэсэн цагаас эхлээд энэ бүхэн СЕХ-ны харьяалалд шилжинэ. Орон нутгийн сонгуулийн дараа баг, хорооны Засаг даргын сонгууль болдог. Үүнд зориулж тухайн нутагт амьдардаггүй хүмүүсийг бүртгэлд оруулах гэх мэт будлиан гардаг. Ийм хэд хэдэн хэргийг хуулийг байгууллага шалгаж байгаа. Сонгогчийн бүртгэлийн хяналтын дэд хорооны анхны даргаар би ажилласан. Бид тухайн үед НИТХын сонгуулийн үеэр зөрчил илрүүлсэн. Тухайлбал, Ерөнхийлөгчийн төр сөн ах нь Эрдэнэтэд насаараа амь дарч буй хүн бий. Гэтэл энэ хү- нийг нийс лэлийн Баянзүрх дүүрэгт бүртгэсэн байсан. Энэ мэтээр АНыг дэмждэг хүмүүсийн бүртгэлийг будлиантуулж, нэгээс нөгөө хэсэг рүү явуулах замаар залхааж, улмаар сонгуульд оролцохгүйд хүргэх тохиолдол ч гарч байлаа. Хүүхдэд 21.000 төгрөг өгөх болсонтой холбоотойгоор хоёр гурван хаяг дээр зэрэг бүртгүүлэх гэх мэт асуудал гарч байна. Иргэний бүртгэлтэй холбоотой иймэрхүү зөрчлийг дахин гаргахгүй байх хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын сонгуулиас ялгаатай нь энэ удаа Монгол Улсын бүх иргэний гар дээр цахим үнэмлэх очсон байх юм. Тиймээс будлиан гарахгүй байх боломжтой гэдгийг УИХ-ын дарга онцолно лээ. Үүний дараа УБЕГ-ынхан цахим үнэмлэхийн талаар мэдээлэл өгөв. Энэ сарын 21-ний байдлаар 1.991.147 хүн шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байна. Мөн 1.597.000 иргэний цахим үнэмлэхийг хэвлээд буй аж. Нийслэлийн дүүргүүдээс Хан-Уул, Налайх, Багануурын иргэдийнх л үлдсэн, бусдыг нь хэвлээд дуусга жээ. Аймгуудын хувьд энэ ажил цэгцэр сэн гэж болох гэнэ. Мөн сонгуулиас өмнө цахим үнэмлэх хэвлэж, тараах ажлыг амжуулах тул тэр үед УИХ-ын сонгууль шиг бүтэлгүй явдал гарахгүй гэлээ.
Нээлттэй сонсголд УИХ-ын зарим гишүүн оролцов. Р.Бурмаа гишүүн бүртгэлтэй холбоотой өөрт тохиолдсон жишээн дээр тулгуурлан асуув. УИХ-ын сонгуулиар бүртгэлийн байгууллага цахим хуудас ажиллуулж, сонгогчид жагсаалтад нэр нь багтсан эсэхийг нягтлах боломж олгосон. Үүгээр шалгахад эрхэм гишүүний нэр, бүртгэл зөрсөн байна. Тиймээс энэ тухай хэд хэдэн удаа цахим хэлбэрээр гомдлоо гаргаад хариу өгөөгүй аж. Одоо сонгогчдын болон иргэний бүртгэлийн мэдээллийн сан нэг байж чад сан уу, дээрхийн адил зөрчил гарах уу. www. burtgel.mn цахим хаягаар ороод нэр нь жагсаалтад байгаагүй хэдэн сонгогч бичгээр болон онлайнаар гомдол гаргасан, үүнийг яаж шийдсэнийг тэр асуусан юм. Гэвч “Бидэнд энэ тухай нэгдсэн мэдээлэл алга” гэхээс өөр хариу хэлэх хүн олдсонгүй. Олон талаас нь дахин дахин асууж байж “Сонгогчийн болон иргэний бүртгэлийн мэдээллийн сан ямар ч байсан нэг болжээ” гэсэн ойлголт авлаа.
18 нас хүрсэн иргэд, мөн нас барагчдын тухай мэдээллийг тухай бүрт сонгогчдын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хасаж, нэмж буй юм байна. Улсын хэмжээнд хэчнээн иргэн бүртгэлтэй холбоотой гомдол гаргасан, хэдэн хүн шилжсэн гэх мэт мэдээллийг өгөх хүн байгаагүй учир Дэд хорооны дарга Ж.Батзандан дүүргийн Бүртгэлийн албадын дарга нарт хандав. Сонгуулиас хойш 4931 иргэн шилжин ирж, 3569 хүн шилжин явсныг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга түүнд хэлэв. Хэдийгээр иргэдээ шинэчлэн бүртгэж мэдээллийн сантай болсон ч бас цэгцлэх асуудал байгааг УБЕГынхан ярьсан. Хаягийн нэгдсэн бүртгэл, стандарт хэрэгтэй байгааг тэд уламжилсан юм.
С.ТУУЛ