Туркийн Анкарад болж буй FIDE-гийн эмэгтэй шатарчдын 2011-12 оны “Том цом”-ын төгсгөлийн шатны тэмцээнд найман тавилын дараа Х.Конеру (Энэтхэг, 2593) 6.5, А.Музычук (Словен, 2606) 6, Жуань Луфэй (БНХАУ, 2492), Жао Сюэ (БНХАУ, 2549) нар 5, Жу Вэнжунь (БНХАУ, 2528), В.Чмилите (Литва, 2520) нар 4.5, Б.Мөнгөнтуул (2434), Т.Косинцева (ОХУ, 2524) хоёр 4, Б.Илдыз (Турк, 2341) 2.5, М.Сочко (Польш, 2463), А.Стефанова (Болгар, 2520), К.Озтурк (Турк, 2292) нар 2 оноотой явж байна. Манай шатарчин VII– VIII тавилд А.Стефанова болон Х.Конеру нартай тэнцжээ. Тэмцээн өндөрлөхөд гурван өрөг үлдээд байна.
РАПИД ТОГЛОЛТЫН АВАРГУУД ТОДОРЛОО
Өнгөрсөн амралтын өдрүүдэд МҮЭСТО-д болсон “Цагаан бэрс” клубийн нэрэмжит өсвөрийн шатарчдын түргэн тоглолтын УАШТ-д төв, орон нутгийн 330 шахам хөвгүүд, охид зургаан насны ангилалд өрсөлдөв. Тэмцээний 6 хүртэлх насанд хөвгүүдээс Ш.Диваа (Замын-Үүд), С.Хэт (Цагаан бэрс), Э.Цэрэнпунцаг (Цагаан морь), охидоос Б.Батгэрэл (Цагаан морь), Б.Амин-Эрдэнэ (Сэлэнгэ), Э.Отгонцэцэг (Цагаан морь), 7-8 насанд хөвгүүдээс Ц.Хасбилэг (Багануур), Е.Төгстөмөр (Чингис Майнинг), Б.Батзориг (Орхон аймаг), охидоос Б.Ариунхишиг (Багануур), О.Цагаанбаяр (Сэлэнгэ), Д.Цолмон (Шатар), 9-10 насанд хөвгүүдээс Ё.Эрдэмдалай (Мончесс), О.Чингүүн (Говьчесс), Б.Тэнгис (Мончесс), охилоос Б.Дэжидмаа (Цагаан морь), Б.Хүслэн (Цагаан морь), Л.Эрдэнэбаяр (Хөвсгөл), 11-12 насанд хөвгүүдээс Ц.Тэнгис (Шатар), Г.Алтайхүү (Хан-Алтай), Г.Ганцоож (Мончесс), охидоос Б.Баттуяа (Цагаан морь), Б.Амина (Төгс нүүдэл), Т.Нямлхагва (Хөх морь), 13-14 насанд хөвгүүдээс Ү.Агьбилэг (Хан-Алтай), Г.Мөнхбаяр (Мончесс), У.Гэрэлт (Төгс нүүдэл), охидоос М.Сарантуяа (Цагаан морь), Н.Уранчимэг (Цэцэн нүүдэл), Б.Эрдэнэхөлөг (Сэлэнгэ), 15-18 насанд хөвгүүдээс Ц.Лхагвасүрэн (Цэцэн нүүдэл), Э.Энхнар (Сүхбаатар аймаг), С.Билгүүн (Цагаан бэрс), охидоос Э.Хулан (Хан-Алтай), Н.Бадамханд (Цэцэн нүүдэл), С.Жаргалмаа нар медальт байрт шалгарлаа.
Б.ГЕЛЬФАНД ТЭРГҮҮЛЖ ЯВНА
Энэ сарын 22-нд Лондон хотноо гараагаа эхэлсэн FIDE-гийн эрэгтэй шатарчдын 2012-13 оны “Том цом”-ын цувралын анхны тэмцээнд таван тавилын дараах байдлаар Б.Гельфанд (Израиль, 2738) 3.5, П.Леко (Унгар, 2737), А.Грищук (ОХУ, 2754) хоёр 3, М.Адамс (Англи, 2722), Л.Домингес (Куба, 2725), Ш.Мамедьяров (Азербайжан, 2729), Х.Накамура (АНУ, 2783), В.Топалов Болгар, 2752) нар 2.5 А.Гири (Голланд, 2730), В.Иванчук (Украин, 2769), Ван Хао (БНХАУ, 2742), Р.Касымжанов (Узбекистан, 2684) нар 2 оноотой явна.
"ТОМ ДУУЛГА" ЭХЭЛЛЭЭ
Энэ сарын 24-29-нд Бразилийн СанПаулу, ирэх сарын 8-13-нд Испанийн Бильбао хотноо хоёр тойргоор явагдах алдарт “Том дуулга” тэмцээнд дэлхийн аварга В.Ананд (Энэтхэг, 2780), шатарчдын чансааг магнайлагч М.Карлсен (Норвеги, 2843) болон Л.Аронян (Армен, 2816), С.Карякин (ОХУ, 2778), Ф.Каруана (Итали, 2773), Ф.Вальехо (Испани, 2697) нарын шилдгүүд өрсөлдөж байна.Хожилд 3, тэнцээнд 1 оноо өгөх журамтай энэ тэмцээний эхний хоёр тавилын дараа Ф.Каруана 6, Л.Аронян 4, М.Карлсен 3, В.Ананд 2, Ф.Вальехо 1, С.Карякин 0 оноотой байна. Эхний тавилд М.Карлсенийг ялсан итали залуу дараагийн өрөгт Сергей Карякины эсрэг тоглохдоо хоёр тэргээ дараалан шидэж хүчтэй довтолгоо өрнүүлэн ялалтад хүрсэн өргийг үзнэ үү.

Л.Тогоохүү