Баячуудын гэж нэрлэгддэг, шагналын сан өндөртэй, сүүлийн үед манай улсад нэлээн хөгжөөд буй гольфийн спортын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
-Гольф баячуудын дунд өргөн дэлгэрсэн спорт. Судалгаанаас харахад арван тэрбумтан тутмын нэг нь хувьдаа гольфийн талбайтай байдаг аж.
-Гольф тоглоход хамгийн өндөр үнэ төлдөг газар орон бол Сингапур. Тус улсын гольфийн клубээр үйлчлүүлэхэд жилдээ нэг сая доллар зарцуулдаг гэнэ. Харин Нью-Йоркт энэ мөнгө харьцангуй бага буюу 90 мянган доллар байдаг. Гэхдээ гольфийн клубийн гишүүдийн 40 хувь нь огт тоглодоггүй гэнэ. Тэдний хувьд зөвхөн нэр хүндээ өсгөх зорилгоор клубийн гишүүнчлэлтэй болдог аж.
-200 жилийн өмнө Шотландын Глазго хотноо байгуулагдсан гольфийн талбайг 1998 оны долдугаар сарын 7-нд дуудлага худалдаагаар зарахад 150 мянган доллар хүрчээ.
-Австралийн нэгэн гольф-клубт хэрвээ бөмбөг кенгуру оновол анхааралгүй, үргэлжлүүлэн тоглох ёстой гэсэн заалт байдаг гэнэ.
-1850 оныг хүртэл гольфийн бөмбөгийг арьсаар хийдэг байв.
-Хамгийн анх гольф тоглосон эмэгтэйгээр Шотландын хатан хаан Мэри тодорчээ. Тэрбээр гольф тоглох дуртай нэгэн байсан бөгөөд 1552 онд гольфийн клуб байгуулж байж.
-Гольфийн бөмбөг дээр 336 ширхэг жижиг нүх байдаг.
-Мэргэжлийн тамирчид жилд дунджаар 80 мянган долларын төлбөр төлдөг. Гэхдээ сайн тогловол авах шагналын мөнгө нь хэдэн арван саяар хэмжигддэг юм.
-Мэргэжлийн эмэгтэй тамирчдын холбоо 1968 онд тэмцээнд оролцогч бүсгүйчүүдийг богино банзал өмсөхийг зөвшөөрчээ.
-Тамирчдын цохисон бөмбөг дунджаар 150 км/цагийн хурдтай нисдэг. Алдарт тамирчин Тайгер Вудсын бөмбөг 201 км/цаг хүрч байжээ.
-1948 оноос тоглогчдыг зөөх зориулалтын машиныг ашиглах болжээ.
-2009 оны аравдугаар сарын 9-нд болсон ОУОХ-ны 121-р чуулганаар гольфийг олимпийн хөтөлбөрт багтаах асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч нийт гишүүдийн 27 нь дэмжиж, 63 нь татгалзсанаар 2016 оны олимпод гольф орох асуудал бүтэлгүйтсэн юм.
Б.ЭНХЖИН