Энэ сарын 15- 29-нд Турк улсын Анкара хотод болсон FIDEгийн эмэгтэй шатарчдын 2011-2012 оны “Том цом”-ын цувралын төгсгөлийн, 6 дахь шатны тойргийн тэмцээнийг манай сонин тогтмол мэдээлж ирсэн билээ.
Энэ тэмцээнд Х.Конеру (Энэтхэг, 2593) 8.5 оноогоор түрүүлж А.Музычук (Словени, 2606) 8, Жао Сюэ (БНХАУ, 2549) 7.5, В.Чмилите (Литв, 2520), Жуань Луфэй (БНХАУ, 2492) хоёр 6.5, Б.Мөнгөнтуул (2434) 6, Т.Косинцева (ОХУ, 2524) 5.5, Жу Вэнжунь (БНХАУ, 2528) 5, А.Стефанова (Болгар, 2520) 4.5, Б.Илдыз (Турк, 2341) 3.5, М.Сочко (Польш, 2463 )2.5, К.Озтурк (Турк, 2292) 2 онооны амжилт тус тус үзүүлжээ.
Манай шатарчин IX–XI тавилд В.Чмилите, Жуань Луфэй нартай тэнцэж Жу Вэнжунийг хожив. Түүний, төгсгөлийн тавилд ялалт байгуулсан өргийг сонирхоно уу.
.jpg)
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН "ТОМ ЦОМ"-ЫН ТЭМЦЭЭНИЙ ЯВЦААС
Есдүгээр сарын 22-нд Лондон хотноо гараагаа эхэлсэн ФИДЕ-гийн эрэгтэй шатарчдын 2012-2013 оны “Том цом”- ын цувралын анхны тэмцээний 8 тавилын Б.Гельфанд (Израиль, 2738) 5.5,Ш.Мамедьяров (Азербайжан, 2729) 5, А.Грищук (ОХУ, 2754), П.Леко (Унгар, 2737), В.Топалов (Болгар, 2752) нар 4.5, Ван Хао (БНХАУ, 2742), В.Иванчук (Украин, 2769) 4, А.Гири (Голланд, 2730), Л.Домингес (Куба, 2725), Р.Касымжанов (Узбекстан, 2684) 3.5, М.Адамс (Англи, 2722) 3, Х.Накамура (АНУ, 2783) 2.5 оноотой явж байна.
"ТОМ ДУУЛГА"-ЫН ЭХНИЙ ТОЙРОГ ӨНДӨРЛӨВ
Өнгөрсөн сарын 24-29-нд Бразилийн Сан-Паулу, энэ сарын 8-13-нд Испанийн Бильбао хотноо хоёр тойргоор болж буй алдарт “Том дуулга” тэмцээнд Дэлхийн аварга, В.Ананд (Энэтхэг, 2780), шатарчдын чансааг магнайлагч М.Карлсен (Норвег, 2843) болон Л.Аронян (Армен, 2816), С.Карякин (ОХУ, 2778), Ф.Каруана (Итали, 2773), Ф.Вальехо (Испани, 2697) нарын манай гаригийн тэргүүлэх зургаан шатарчин өрсөлдөж байгаа билээ. Хожилд 3, тэнцээнд 1 оноо өгөх журамтай энэ тэмцээний эхний тойргийн дараа Ф.Каруана 11, Л.Аронян 7, М.Карлсен 6, В.Ананд 5, Ф.Вальехо, С.Карякин нар 3 оноотой байна.
Л.ТОГООХҮҮ