МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эв сэлд задрал нүүрлэж эхлэв бололтой. Анх байгуулагдахдаа л хэврэг хэмээн оношлогдож байсан энэ эвсэлд хоёр суудлын илүүгээр омогшиж байсан МАХН-ынхан орон нутгийн сонгуулийн өмнөхөн хамтрагчаа жийснээр Монголын улс төрд, тэр дундаа хамтарсан Засгийн газарт дахин хуваарилалтын үүдийг нээлээ. Өчигдөр Орон нутгийн сонгуульд нам эвслүүд хэрхэн оролцохоо сонгуулийн тойргийн хороодод мэдэгдэх сүүлчийн хугацаа байв. Үүнтэй холбоотойгоор МАХН-ын сум, дүүргийн намын хороод хуралдан, орон нутгийн сонгуульд дангаараа оролцохоо мэдэгджээ. Дугаар шилжих мөчид нийслэлийн есөн дүүрэгт МАХН дангаараа оролцохоо илэрхийлээд байв. Мөн Ховд, Өмнөговь, Өвөрхангай, Дорнод зэрэг бараг бүх аймгийнхан ийм шийдвэр гаргасан мэдээлэл ирэв. Хамтрагч МҮАН-ын ханд гэнэтийн сюрприз болсон энэ шийдвэр тэднийг гэдийхэд хүргэж, парламентад хүзүү толгойгоороо нэгдсэн ч орон нутагт хөл гараа жийлцэхээс аргагүй байдалд оруулав.
Гэхдээ МҮАН-ынхны хувьд Ху намынханд жийгдсэн ч, засагт хамтрахдаа АН-тай байгуулсан эвслийн гэрээндээ үнэнч үлдэж, АН-тай зарим тойрогт хамтрахыг үгүйсгэсэнгүй. Гэхдээ хугацаа дөхсөн ийм үед хамтрагчийнх нь гаргасан тулгуу шийдвэр МҮАНынхныг АН-тай эвсэх боломжийг хаагаад байгаа бололтой. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, МҮАН, МАХН, ИЗНН, бие даагч гэсэн үндсэн зургаан субъект тус тусдаа өрсөлдөх нь бараг тодорхой болж байх шиг байна. “Шударга ёс” эвслийнхэн АН-ын Засгийн газарт хадаг барин гүйж очихдоо Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарна хэмээн ам шүдээ өгч, гарын үсэг зуралцаж байсансан. Харин одоо Эвслийн нэг субъект нь ийнхүү амласнаа буцаж, дангаараа өрсөлдөхөөр болсон нь урвалт уу, улс төрийн тохиролцоо юу. Урвагч урвагчаараа үлддэг гэсэн үг бий. Их эзэн Чингис хаан урвагчийг үзэн яддаг байсан.
Урвагчаас илүү эзэндээ үнэнч албатыг үнэлдэг, өргөмжилдөг байв. Харин өнөөгийн Монголын улс төрд урвагчид нь үнэд орж, энэ хэрээрээ улс төрд хэврэгшил үүсгэдэг болов. “Урвалт”-аас үүдсэн энэ нөхцөл байдал Монголын улс төрд ч нэлээд сонирхолтой дахин хуваарилалт эхлүүлж мэдэхээр байна. Н.Энхбаяр гэх хүний баривчилгаа, өлсгөлөн, тэмцлийг улс төрийн шоу болгож, сонгуулийн пиар хий сэн МАХН Монголын улс төрд ямар үүрэг гүйцэтгэснийг хэлж мэдэхг үй юм. Байгуулагдаад жил гаруй болж буй энэ намд ард түмэн итгэл хүлээлгэсэн. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүнийг өрөвдсөн монгол хүний уужуу сэтгэл, 90 жилийн түүхтэй намын хоосон нэрээр сонголтоо хийсэн. Түүнээс биш парламентад сонгогдсон найман гишүүнийг мундаг хэмээн үнэлж төрийн өндөр сэнтийд залаагүй нь гашуун ч гэсэн үнэн билээ. Харамсалтай нь МАХН ялалтандаа бардаж, албан тушаалын бялуу хуваалтандаа хэт пологтсоноос Ху намын пайзтай бор халзан хонь ч байсан нэр дэвшүүлэхээс буцахгүй болтлоо эрдэж буй бололтой юм. МАХН Орон нутгийн сонгуульд дангаараа оролцсоноор улс төрд ямар нөхцөл бий болох вэ?
Нэгдүгээрт, тус нам эвсэлд нэгдсэн МҮАН, эрх баригч АН-тай байгуулсан гэрээгээ зөрчинө. Үүнээс үү дээд “Шударга ёс” эвсэл цаашид ор шин тогтнох, шинэчлэлийн Засагт хамтрагч хэвээр байх, эсэх нь эргэлзээтэй болно. МАХН орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан ч нэгэнт амлалтаасаа буцсан тул Засгаас гаргаж улс төрийн хариуцлага тооцохыг үгүйсгэх аргагүй.Энэ тохиолдолд тэртэй тэргүй улс төрийн ашиг сонирхол, ялсан намын бялуу хуваалтаар эрх ашиг нь нэгдэж буй “Шударга ёс” эвсэл ч задарч мэдэх юм. Тэгээд ч МАХН-ыг бодвол улс тө рийн олон жилийн туршлагатай МҮАН-ын хувьд засагт хамтарсан Эвслийн бялуу хуваалт анхнаасаа л чамлагдаж байсан. Эвсэхдээ тохиролцсон 70:30–ийн харьцаа өнөөдрийг хүртэл үйлчилж, МАХН-ын далбаан дор хэн ч биш туслахууд “Энхбаярын” гэх ашиг сонирхлоор дэд сайдын өндөр сэнтийд сууж буй. МҮАН-ынхан дунд тэднээс толгой илүү боловсон хүчин бий. Гэвч 70:30 буюу таван сайдын хоёрт л МҮАНынхан арай гэж хүнээ тавьж чадсан. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан гэхэд л нэгдүгээрт, Энхбаярыг хамгаалах, хоёрдугаарт, засагт хамтарсан ч улстөрийн өрсөлдөгч хэвээр байгаа АН-ын сайд Х.Тэмүүжингийн эсрэг тэмцэх гэсэн хоёрхон шалгуураар сайд болсон хэмээн журмын нөхөд нь ярьдаг юм билээ. МҮАН-ын туршлага тай улстөрчид нь сайд, дэд сайдын суудалд өөрс дийгөө чамлаж, сүрдэж байхад МАХН-ын залуучууд өөрс дий гөө гололгүй үхэн ха тан зүтгэсээр Эвслийн нэр хүндийг шал баагт унагаад байна. Энэ мэтчилэн МАХН болон МҮАН-ын аль алинд нь эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчил сүүлийн үед илт илрэх болсон зэрэг нь эвслийн суурийг эртнээс ганхуулж эхэлсэн байсан.
Үүн дээр даарин дээр давс гэгчээр МАХН-ынхан ханилж яваад нөхрөө гээсэн нь энэ эвсэл Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл АН-д хань болохгүйг харуулав. АН-ыг “Шударга ёс” эвсэлтэй хамтрахад богино настай хэмээн ажиглагчид урьдчилан таамаглаж байв. Ардын нам, Ардчилсан намын аль али наас нь угшилтай, хатуухан хэ лэ хэд урвагчдаас бүрдсэн эвслийнхэн тэй нэг баг болсон нь Алтанхуягийн Засгийн газрыг шинэ оноос өмнө татаж унагана хэмээн зөгнөж байсан юм. Үнэхээр ч ийм байдал үүсэж мэдэхээр болов. АН дангаараа парламентад хэн ч биш. Хэн нэгэнтэй хамтарсан тохиолдолд л АН парламентад даам гарч чадах тул “Шударга ёс” эвслийн задрал МАН-д боломж олгож мэдэх юм. Энэ тохиолдолд АН хүссэн ч, үл хүссэн ч МАН-д хадаг барихаас аргагүй байдал үүснэ. Гэхдээ ийм боломж бага хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Учир нь АН-ын саналыг МАН хүлээж авахгүй байх магадлалтай. Ийм тохиолдолд АН-нд засгийн эрх барих боломж хаагдаж, УИХ тарахад хүрнэ. Мөн МАХН эвслээ задалж, МҮАН-ыг жийсэн нь улс төрийн намуудын далд тохиролцоо, сэм найраа хэмээн үзэж буй улстөрчид ч байна. Тэгвэл МҮАН-ынхан АН-тай, МАХНынхан МАН-тайгаа элэг элгээ дагах хувилбар ч яригдаж мэднэ. АН-ынхан МҮАН-тай дангаар нь хамтарч Засгаа хамгаалж үлдэхийг оролдох боломж байхгүйтэй адил. МАХН-аас Л.Цог мэтийг урвуулах, бие даагчдаас өөртөө татахаас өөр хувилбар үгүй. Ямартай ч орон нутгийн сонгуу лиас үүдэлтэй МАХН-ын ганцаарчилсан тоглолт улс төрд хөдөлг өөн үүсгэлээ. Улс төрийн нөхцөл бай дал хэрхэн үргэлжлэхийг цааш цаашид өрнөх улс төрийн үйл явцууд харуулах байх