МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Д.Сарангэрэл нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сар бүрийн эхний долоо хоногийн мягмар гаригийн 12.00 цагаас тус нам сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар тогтмол мэдээлэл хийж байх болсон аж. Өчигдрийн хурлаараа орон нутгийн сонгуулийн талаар мэдээлэл өгсөн юм.
Уг сонгуулийг арваннэгдүгээр сарын 21-нд хийх нь цаг хугацааны хувьд оройтож байгаа, цахим системээр сонгууль хийх нь эргэлзээ дагуулж болзошгүй гэж МАН үзэж байгааг Г.Занданшатар уламжиллаа. Тэрбээр “МАН хэнийг нэр дэвшүүлэхээ иргэдийн санал асуулгаар шийднэ. Ардын нам хүний төлөө ажиллах зарчмаа хэрэгжүүлнэ. Улс орон даяар намын үүрүүд орон нутгийн сонгуулийн бодлогоо хэлэлцүүлж байна.
Цаашид МАН-ын бодлого нээлттэй, буруу үйлдлийг илрүүлэхийн төлөө ажиллана” гэлээ.
С.УУЛ