Энэ жилийн цор ганц нарны бүтэн хиртэлт маргааш болно.
Өөрөөр хэлбэл нар ба дэлхийн дундуур сар орж дэлхийн зарим хэсгээс нарыг бүрэн халхлах юм.
Энэ удаагийн хиртэлтийн онцлог нь сар дэлхийд хамгийн ойр байх үед тохиож байгаа тул ховор үзэгдэлд тооцогдож байна.
Ийм ховор үзэгдлийг хүмүүс 2034 он хүртэл дахин харахгүй.
Дараа дараагийн ийм үзэгдлүүд 2034, 2053, 2072 онуудад л харагдах юм.
Хиртэлтийн гол харагдах төв нь Европ болон Хойд Африк.
Гэхдээ Хойд Америк, Азийн хойд ба зүүн хэсгүүдэд тодорхой хэмжээгээр харагдана.
Мэдээллээс үзвэл Монгол орны ихэнх хэсэгт 40 хүртэл хувийн нар хиртэлт харагдахаар байна.
Нар хиртэлт маргааш орой 16-18 цагийн хооронд Улаанбаатар хот орчимд ажиглагдах гэнэ.
Зургийн тайлбар: Шар өнгөөр дүрслэгдсэн хэсэгт 40 хувийн хиртэлт ажиглагдана.
Эх сурвалж: timeanddate.com