Энэ сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ дээр нийт 422 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 289 дуудлага бүртгэгдсэн байна.
Жирийн өдрүүдэд хоногт дунджаар 60-70 гаруй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож журамлагддаг бол өчигдөр буюу Монгол цэргийн баярын өдөр энэ тоо хоёр дахин нэмэгджээ.
Зам тээврийн осол хэргийн улмаас 14 хүн хүнд, хөнгөн гэмтсэн бөгөөд түүний дотор дөрвөн хүүхэд өртөж гэмтжээ. Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 148 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан хэдий боловч согтуугаар авто машин жолоодож яваад зам тээврийн осолд холбогдсон зургаан жолооч, нэг явган зорчигч бүртгэгдсэн байна.