Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Бичил хорооллын зам, 11 дүгээр байрны урд замд Х.Сонота маркийн авто машины жолооч Ө нь явган зорчигч 50 настай эмэгтэй С болон хоёр хүнийг мөргөж гэмтээсэн. Жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд согтуурлын зэрэг 2.10 хувьтай байжээ.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Ундрам плазагийн зүүн замд Тоса маркийн авто машины жолооч О нь явган зорчигч 35 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу биеэ авч явах чадваргүй үедээ замын хөдөлгөөнд оролцсон согтуурлын зэрэг 2.16 хувьтай байсан байна.