Өмнөговь аймагт уржигдраас нөөцийн махаа худалдаанд гарлаа. Тус аймгийн төвд махны үнэ өмнөхөөсөө 800-1200 төгрөгөөр нэмэгдэн, хониных 7500, ямааных 7000 төгрөгт хүрч, тэмээний мах зарагдахгүй байгаа гэнэ. Нөөцийн махыг “Хан сайхан говь” ХХК-ийн борлуулалтын цэгүүдээр долдугаар сарын 1 хүртэл худалдана. Одоогоор тус компани 40 гаруй тонн махны нөөцтэй байгаа аж. Нийт 80 тонн мах иргэдэд борлуулахаар төлөвлөсөн тус компани үхрийн махыг 6600, хониныхыг 5600, ямааныхыг 4600 төгрөгөөр үнэлжээ. Уг аймаг өөрсдөө мах нөөцөлсөн аж.