Өнөөдөр болох нарны бүтэн хиртэлт дэлхийн бөмбөрцгийн умард хагаст бүрэн харагдана. ОХУ-ын Урал орчимд 14.42 цагт эхэлж, 15.43 цагт бүтэн хиртээд 16.41 цагт дуусна. Сар энэ үеэр нарны 56 хувийг халхлах аж. Нарны дийлэнх хувийг сар халхалсан ийм үзэгдэл үүний өмнө 1999 оны наймдугаар сарын 11-нд тохиожээ. Байгалийн ийм сонин үзэгдлийг хүн төрөлхтөн 2026 онд дахин харах завшаан тохиох нь.
Энэ удаагийн хиртэлт нь сар дэлхийд хамгийн ойр байрлаж байгаа үед тохиож буйг одон орончид онцолж байна. Өнөөдөр болох нарны хиртэлт хамгийн тод харагдах гол цэг нь Европ, Хойд Африк. Харин Хойд Америк, Азийн хойд ба зүүн хэсэгт 40-50 хувь нь харагдана. Монголын тэнгэр цэлмэг байвал бид 40 хүртэл хувийг нь харах боломж олдох нь. Энэ үзэгдэл Улаанбаатар хот орчимд 16.00-18.00 цагийн хооронд ажиглагдах юм байна.