Казахын үндэсний баяр Наурызыг тохиолдуулан энэ сарын 21-23-нд Баян-Өлгий аймаг дахь Цагааннуурын боомтыг түр хаахаар болжээ. Улс орнууд нийтээрээ тэмдэглэдэг баяр ёслолын үеэр авто замын шалган нэвтрүүлэх боомтоо түр хаадаг. Ингэхдээ тухайн боомт аль улстай хиллэдэг хэсэгт оршдогоос хамаарч тухайн оронтой Засгийн газрын түвшинд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр ийм зохицуулалт хийдэг юм. Гэхдээ агаарын хил болон төмөр замын шалган нэвтрүүлэх боомтыг ямар ч баяраар хаадаггүй.