Ховд аймгийн Булган, Үенч сумын дөрвөн газарт гарсан шүлхийгээд нийт 922 мал өвчлөөд байна. Сайн мэдээ гэвэл энэ сарын 14-ны өдрөөс хойш нэмж халдвар авсан мал байхгүй аж. Шүлхийн тархалтыг зогсоож чадсан бол 21 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг цуцлах учиртай. Адуунаас бусад малыг шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198.7 мянган тун вакциныг Үенч, Булган, Алтай сумын 312.665, Баян-Өлгий аймгийн Булган сумын 34.741 малд тарьжээ. Ингэснээр нийт вакцинжуулах шаардлагатай малын 98.9 хувийг хамруулсан байна. Шүлхийтэн тусгаарласан малыг таних тэмдэгтэй болгох зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 1000 ширхэг ээмгийг Ховд аймагт хүргүүлжээ.