Монголын залуучуудын холбооноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Залуу хүн” цуврал лекцийг www.mongolnews.mn сайтад байрлуулан, залууст толилуулж байхаар боллоо. “Залуус” танхимд очиж амжихгүй оюутан, залууст “Залуу хүн”-ийг хүргэх, завтай боломжтой үедээ үзэх, дахин сонсох боломж олгох үүднээс энэхүү цуврал лекцийг тухай бүрт нь www.mongolnews.mn сайтад байрлуулах юм. Манлайлагч залуусыг урьж оролцуулан, залууст үнэ төлбөргүй сонсгодог энэ лекцийг өнөөдөр 17.37 цагаас “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга үргэлжлүүлнэ. Залуу хүнд хэрэг болох түүний сонирхолтой яриаг сонсохыг хүсвэл МЗХ-ны “Залуус” танхимд яг цагтаа хүрэлцэн очоорой. Хэрвээ амжихгүй бол www.mongolnews.mn сайтаас үзээрэй, залуус аа.
Энэ жилийн лекцийн салхийг МЗХ-ны дэргэдэх сургалт, судалгааны “Полиси” төвийн захирал Г.Эрдэнэгэрэл хагалсан бол сагсан бөмбөгч Санчир дараагийн лекцийг хагалж, дэлхийн залуучуудын хөгжлийн орчин үеийн чиг хандлагын талаар ярилцсан бол дараа нь олон улсын хэмжээний мастер, Монголын шигшээ багийн тамирчин Т.Санчир “Боломж бүрээ ашигла” хэмээн зөвлөсөн. Үүнийг ч тус сайтаас үзэх боломжтой.