Сангийн яамны ном хандивлах санаачилгыг дэмжиж, салбартаа амжилттай ажиллаж яваа МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн төгсөгчдийн төлөөлөл, Оюутанд үйлчлэх төв, Оюутны холбооны гишүүд оюутнуудад мэргэжлийн чиглэлийнх нь 1000 ном өглөө. “Номтой оюутан” өдөрлөгийн эхний хэсэг өндөрлөж, ном тараах цаг болсныг дуулгамагц оюутнууд биенээсээ өрсөн хураалттай ном руу явцгаасан юм. Оюутнуудын үнэмлэхийг шалган, товч мэдээллийг нь тэмдэглэсний дараа оюутнуудад номоо сонгосон.