Хэнтий аймгийн Цагдаагийн газраас хоёр дахь жилдээ хамтран ажиллагч байгууллагуудтайгаа хамтарсан зөвлөлгөөнийг зохион байгууллаа.
Цагдаагийн газраас гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллагуудтай 2015 оны хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг батлах зорилгоор “Аюулгүй - амар тайван хан хэнтийн төлөө хамтдаа” сэдэвт зөвлөлгөөнийг зохион байгуулсан юм.
Тус Арга хэмжээнд аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Шүүх, Прокурор, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Боловсролын газар, Байгаль орчны газар, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, ТЕГ-ын Хэнтий аймаг дахь хэлтэс, Татварын хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Тахарын хэсэг гэсэн нийт 22 байгууллагын удирдлагууд оролцлоо.