Монголын мянга мянган гоо үзэсгэлэнт оюутан охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулах зорилготой “Оюутан мисс 2015” тэмцээн өчигдөр шилдгүүдээ тодрууллаа.
Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар “Тансаг мода” загварын агентлаг, хамтран зохион байгуулагчаар “Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо” ажилласан юм. Мөн дэмжигч байгууллагаар “Мисс монголиа холбоо”, “Монголын урлагийн залуучуудын холбоо”, “Монгол модель агентлаг”, “Андра загварын агентлаг”, “Азийн модель агентлаг”, “Эра” загварын агентлаг ажиллажээ.
“Оюунлаг гоо сайхны төлөө” уриан дор зохион байгуулсан энэ жилийн тэмцээний сүүлийн шатанд шилдэг 20 гоо бүсгүй шалгарч авьяас чадвар, оюун ухаанаараа өрсөлдөв.
Тэмцээний тэргүүн байрт О.Уярал, дэд байрт М.Уянга, гутгаар байрт Г.Сарантунгалаг нар тодорлоо. Харин Спортлог миссээр Б.Ариунзул, Сошиал миссээр А.Ичинноров, Оюунлаг миссээр А.Цолмон, Авьяаслаг миссээр Э. Хулан, Г.Чимэдлхам нар шалгарлаа.
Ийнхүү тус тэмцээний тэргүүн байрын эзэн “Дэлхийн оюутан мисс”, “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрх, дэд болон гутгаар байрын эзэд “Мисс монголиа 2015” тэмцээнд урилгаар оролцох эрхтэй болов.