Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Соёо толгойд ирэх долдугаар сарын 19-22-нд наадамтай. Тус аймгийн ИТХ-ын тогтоолоор 2007 оноос хойш тав дахь удаагаа зохион байгуулах гэж буй энэ наадмын үеэр Дэлгэрхаан уулыг тахиж, дархад цагаан адууны удам угшлын талаар эрдэм шинжилгээний бага хурал, зургаан насны хурдан морьдын уралдаан зохион байгуулж, өсвөрийн бөхчүүд барилдах юм байна. Мөн 100 дархдаас бүрдсэн уран сайханчид урлагийн тоглолт хийж, дархад ястны хувцас, гоёлын үзүүлбэр үзүүлэхээр зэхжээ.