Улаанбаатар хотын төв талбай буюу Чингисийн талбайн урд хэсэгт түр зогсоол нээх захирамжийг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гаргасан. Тэгвэл нэмж хоёр ч байршилд авто машины түр зогсоол нээх захирамж бас гаргаад байна.
Энэхүү захирамжаар Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн, Гандантэгчинлэн хийдийн орчмын сул талбайнуудыг авто машины түр зогсоол болгохыг зөвшөөрчээ. Ингэснээр дээрх байршилд гадаадын жуулчид, иргэд автобус, машинаа түр зогсоолд тавих боломжтой болсон байна.