Чех улсад суугаа монголчууд хандивын аян өрнүүлж, монголын ирээдүй болсон бяцхан үрсдээ бэлэг барилаа. Монгол улсаас Чехэд суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам монголчуудынхаа болон тус улсын иргэд, албан байгууллагуудын хуримтлуулсан 3000 ам.долларыг нийслэлийн Хүүхдийн төв сувилалд хүлээлгэн өгсөн юм. Энд өдгөө 0-3 насны 100 гаруй хүүхэд өсөн торниж байна. Халуун сэтгэлт хүмүүсийн өгсөн хандив хүүхдүүдэд маш том хөрөнгө оруулалт болсныг тус сувилалын удирдлагууд хэлж байлаа.