Францын төрийн өмчит “Арева”-гийн охин компани “Кожеговь”-д цацраг идэвхит ашигт малтмалын ашиглалтын гурван тусгай зөвшөөрлийг энэ сарын дундуур олгожээ. Монгол Улсад 1997 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа “Кожеговь” компани нь Дорноговь аймагт ураны Дулаан-Уул, Зөөвч-Овоо орд илрүүлсэн билээ. Тэд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ Цөмийн энергийн газарт анх 2011 онд гаргаж байсан аж.
Дашрамд дурдахад, бид хүнсний бүтээгдэхүүн, хөрснөөс ч цацраг авч байдгийг эрдэмтэд хэлж байна. Уран нь байгальд хаа сайгүй, алт, мөнгөнөөс ч их хэмжээгээр оршдог элемент учраас тэр гэнэ. Уран олборлосноор НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван орон болон атомын цахилгаан станцтай 30 гаруй улстай түншлэх ач холбогдолтойг энэ салбарын мэргэжилтэн дуулгав.
Ц.Болор