Зуун мянган хүн тутам элэгний хорт хавдрын нас баралтын тоогоор Монгол Улс дэлхийд тэргүүлж байна. Элэгний өвчлөл монголчуудын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй юм. Орчин үед хүмүүс хоолны дэглэм барих нэрийн дор юу ч идэхгүй байх эсвэл чанаргүй хүнс их хэрэглснээсээ болоод олон төрлийн өвчинд өртөмтгий болсон. Эрүүл амьдрах гол үндэс нь эрүүл, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн билээ. Тэгвэл элгээ эрүүл байлгахад тустай дараах зөвлөгөөг хүргэж байна.
1. Өдөрт хэдэн хумс сармис түүхийгээр идэхийг хичээж, мөн сармисны шингэн бэлдмэлийг хэрэглэж үзээрэй.
Сармисанд агуулагддаг сулфур суурьтай аллицин гэх бодис нь элгийг цэвэршүүлэхэд тун хэрэгтэй байдаг аж. Сармис нь элэгнээс мөнгөн ус, хоол хүнсээр дамжин орж ирсэн химийн бодисууд болон эстроген гэх мэт гормоныг цэвэрлэхэд нэн чухал.
2. Тоонолжин цэцгийн төрлийн хүнсний ногоо брокколи, цэцэгт байцаа, байцаа элгийг хоргүйжүүлдэг.
. Тамхи, архи, газрын самар гэх мэт хортой бодисыг саармагжуулахаас гадна эдгээр төрлийн ногоонд агуулагддаг бодис нь элэг өөрөө өөрийгөө цэвэршүүлэхэд тусалдаг.
3. Өглөө бүр өлөн элгэн дээрээ шинэхэн лимоны шүүс шахсан буцалсан халуун ус ууж заншвал элгийг цэвэршүүлнэ
4. Хүрэн манжин
Хүрэн манжин нь цус цэвэршүүлж хүнд металыг хөөн гаргах ач холбогдолтой.
5. Исэлдэлтийн эсрэг нөлөөтэй жимс жимсгэнэ
Чавга, үзэм, нэрс, хад, гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, жүрж, усан үзэм, алим, лийр. Антиоксидант буюу исэлдэлтийн эсрэг нөлөө нь элгэн дэхь хоргүйжүүлэх үйл явцын үед ялгарсан чөлөөт радикалуудаас элгийг хамгаалдаг..
6.Бэрсүүт жүржийн төрлийн жимс.
Энэ төрлийн жимс нь Витамин Ц болон антиоксидант ихээр агуулдаг. Ганц шинэхэн шүүс нь л гэхэд элгийг төрөл бүрийн хорт бодис карсиногенээс цэвэрлэж хоргүйжүүлнэ.
7. Алим
Алим нь бие махбодоос хүнд металыг хөөн гаргахад чухал ач холбогдолтой пектин хэмээх бодисыг агуулдаг. Ялангуяа бүдүүн гэдэсний энэ чадварыг дэмжсэнээр элэгний ачааллыг багасгана.
8. Ногоон цай
Элгэнд асар их тустай энэ ундаа нь катечин хэмээх антиоксидонт ихээр агуулдаг тул элэгний үйл ажиллагааг бүхэлд нь дэмжинэ. Ногоон цай сайхан амттайгаас гадна эрүүл хооллоход чухал нөлөөтэй.
9. Оливын тос
Механик аргаар шахаж гаргасан өөр ямар нэгэн нэмэлт шүүлтээр ороогүй оливын тос нь бие махбодын ерөнхий орчинг сайжруулж хорт бодистой тэмцэхэд тустай байдаг.
10. Бүхэл үрийн гурил будаа
Болж өгвөл цагаан гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг хичээж, бүхэл үрийн гурил будаа төрөл бүрээр нь хэрэглэх юм бол бие махбодын бодисын солилцоо, элэгний үйл ажиллагааг сайжруулна.
Харин элэгний өвчлөл нэгэнт туссан бол та доорх хүнснээс татгалзах хэрэгтэй
Элэг цөсний хүнд хэлбэрийн өвчний үед амьтны гаралтай уургийн хэмжээг багасга.
Хуурч шарсан болон хүйтэн хоол, махны өтгөн шөл, хоносон хоол, халуун ногоонууд, хандат бодис, утсан болон өөх ихтэй мах, бяслаг, хийжүүлсэн болон өтгөн ундаа, нөөцөлсөн бүтээгдэхүүн, тос ихтэй нарийн боов, хоол амтлагч, хэт халуун хоол, хиам, зайдас зэргийг хориглоно. Адуу, гахайн мах, малын дотор мах, утсан мах, хиам, даршилсан, давсалсан хүнс, хуршсан өрөм, шар тос, өөхөн тос, төрөл бүрийн ногоо, жан, цуу, жууцай, чинжүү, гич, таван халуун, таана, хөмөөл, хүнхээл, хийжүүлсэн ус ундаа, шар цагаан манжин зэргийг хэрэглэж огт болохгүй.
Хоол хүнсийг зөв бэлтгэж хэрэглэх: Хоолыг бэлтгэхдээ ууранд жигнэх, чанах, битүү болгох аргыг ашиглах хэрэгтэй. Харин шарж, хайрсан хоолыг хориглох хэрэгтэй.
Хоолыг зутан шөл байдлаар, махыг машиндаж хэрэглэнэ. Хэт халуун болон хүйтэн хоол хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хоолондоо давсыг бага хэрэглэх шаардлагатай. Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох нь зохимжтой байдаг юм байна.